Мьянмар: 100 гаруй цагийн дараа нурангиас эсэн мэнд аврагджээ

Мьянмар улсад хүчтэй газар хөдлөлт болсноос хойш тав хоног өнгөрөөд байна. Газар хөдлөлтөөс хойш тус улсад газрын чичирхийлэл давтагдсаар байгаа нь аврагчдад тун ч хүнд нөхцөл байдлыг үүсгэж байгаа аж. Учир нь чичирхийллийн улмаас барилгууд нэмж нурж буй нь нурангиас амьд үлдсэн хүмүүсийг гаргах оролдлогод улам нэрмээс болж байна.

Мьянмарын цэргийн эрх баригчдын мэдээлснээр 7.7 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 2900 гаруй хүн амиа алдаж, олон мянган хүн шархадсан байна. Мөн хэдэн зуун хүн сураггүй хэвээр байгаа ба амиа алдагсдын тоо өсөх нь тодорхой гэж үзэж байна.

 Газар хөдлөлт болсноос хойш нуранги дах хүмүүс амьд үлдэх боломжтой “Алтан цаг” хэдийнээ дууссан. Гэхдээ өнөөдөр  Нейпидо хотод газар хөдлөлт болсноос хойш 100 гаруй цагийн дараа ажилчид нурангиас нэг хүнийг амьд гаргаж авч чаджээ.  Мөн өчигдөр Нейпидо хотод 62 настай эмэгтэйг нурсан бетонон хавтан дундаас эсэн мэнд гаргасан байна.

Даваа гарагт Хятадын аврагчдын баг таван настай хүүхэд, жирэмсэн эмэгтэй зэрэг дөрвөн хүнийг нурангиас гаргажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...

Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 30 дугаар сургуулийн барилгын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...