Сэрэмжлүүлэг: Их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу олон иргэн хохирчээ

Тодруулбал иргэд олон нийтийн сүлжээ ялангуяа фэйсбүүк дээрх их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож, зээл гаргах үнийн дүнгийн 5%, 10%-тай тэнцэх хэмжээний мөнгөн дүнг үйлчилгээний хураамж, урьдчилгаа байдлаар шилжүүлэн өгч залилуулж байна.

Тухайлбал өнгөрсөн 3 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад энэ төрлийн гомдол мэдээлэл 2 бүртгэгдээд байна.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн М нь “Фэйсбүүк зарын дагуу холбогдож, буцалтгүй тусламжаар 50,000,000 төгрөг өгнө үйлчилгээний хураамж болох 990,000 төгрөг шилжүүл гэхээр нь шилжүүлж залилуулсан” мөн тус дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь “Цахимаар зээл олгоно гэх зарын дагуу холбогдож зээлэх мөнгөн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгийг шилжүүл гэсний дагуу 4,800,000 төгрөг шилжүүлж залилуулсан” гэсэн иргэдийн өмчлөх эрхэд халдсан талаарх гомдол мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газар бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Мөн залилагч этгээдүүд гадаад улсаас өв залгамжлал болох их хэмжээний мөнгөн хөрөнгө танд шилжүүлнэ, тодорхой хэмжээний мөнгө төлсөн нөхцөлд авч болно, мөн банкнаас маш бага хувийн хүүтэй зээл олгоно зээл олгох төлбөр цахим төлбөрийн хэрэгсэл ашиглаж явуулна уу гэх мэт зохиомол байдлыг бий болгож, Монгол Улсын иргэдэд фейсбүүк хуудсаар нь хүсэлт тавих замаар залилах гэмт хэргийн хохирогч болгох нь түгээмэл байна.

Иргэд цахим орчинд аливаа зар мэдээллийн дагуу холбогдох мөн аппликэйшин ашиглаж байхдаа залилах гэмт хэрэгт өртөж байгаа шалтгаан нөхцөл нь залилагч нар ердөө таны хэрэгцээ шаардлагад тулгуурлаж, танд хамгийн таатай нөхцөл, зах зээлийн үнээс доогуур хямд үнийг санал болгож залилах гэмт хэргийг үйлдэж байгаа гэдгийг сайтар анхаарна уу.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт өнөөдрийн байдлаар...

Татвар, үл хөдлөхийн 57.1 тэрбумын буцаан олголтыг шилжүүлж эхэллээ

Татварын хөнгөлөлт, буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн иргэдийн...

Сайд Ц.Сандаг-Очир Туулын хурдны замын төслийг эхлүүлэхийг зөвшөөрлөө

Байгаль орчин, уур амьсгалын яамнаас Туулын хурдны зам төслийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстанд айлчлахаар очлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын...