Цэргийн мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 26 жилийн дараа шинэчлэн тогтоолоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эх орны маань нэр төр, сүр хүч, сүлд хийморийн илэрхийлэл болсон Зэвсэгт хүчин болон хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, цэргийн гэрээт албан хаагчдын мэргэшлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоолоо.

Ингэснээр цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаас тогтоосон шалгуур үзүүлэлтийг хангасан алба хаагчид маань
Нэгдүгээр зэрэг 20 хувь,
Хоёрдугаар зэрэг 15 хувь,
Гуравдугаар зэрэг 10 хувь нэмэгдлийг авахаар болж байна. Цэргийн мэргэшлийн зэргийн нэмэгдлийг 26 жилийн дараа шинэчлэн тогтоож буй нь энэ  бөгөөд энэхүү шийдвэр хэрэгжсэнээр “Мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх” төрийн бодлогын хэрэгжилт хангагдана гэж үзэж байна Мөн Батлан хамгаалах, зэвсэгт хүчний болон хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчдын маань албандаа хандах хандлага сайжирч, өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх эрмэлзэл нэмэгдэх болно гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...