Амьгүй донороос бөөр хүлээж байсан 167 хүн нас баржээ

2024 онд амьгүй донор хүлээж байсан 167 бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай хүн хорвоогийн мөнх бусыг үзжээ. Өнөөдрийн байдлаар амьгүй донороос бөөр хүлээсэн 696 хүн хоног хугацаатай уралдан амьдарч байна. Тархины үхэлтэй донороос эд эрхтэн авахдаа нэрлэсэн эрхтнийг системээр нь авах шаардлагатай. Тодруулбал бөөрийг давсаг руу орсон сувагтай нь, элгийг судастай нь, шөрмөсийг чөмөгтэй нь авдаг учиртай. Энэ бол олон улсад хийгдэж байгаа эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний арга технологи.
Бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай Г.Төмөр долоон жилийн турш диализийн аппаратад орж байна. Тавхан настай хүүтэйгээ урт удаан жил хамт байх хүсэлтэй ч тархины үхэлтэй донор олдохгүйн улмаас хэзээ аюул нүүрлэхийг тааварлахгүй суугаагаа нүдэндээ нулимстай ярьж сууна. Хамт эмчилгээ хийлгэж байсан хүмүүс нь нэг л өдөр эмчилгээний тооноос хасагдаж, хорвоогийн мөнх бусыг үзүүлснийг сонсдог түүний хувьд амь гуйсан өдөр хоногуудыг өнгөрүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...