“Монголын соёлын тайлбар толь бичиг” ном хэвлэгдлээ

Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламын шинэ бүтээл болох “Монгол соёлын тайлбар толь бичиг” ном хэвлэгдэн уншигч судлаачдын гар дээр очиход бэлэн болжээ. Тус номын нээлт “Үндэсний төв номын сан”-гийн “Номын өргөөнд” өнөөдөр болов.
“Монгол соёлын тайлбар толь бичиг”-т монгол соёлын мөн чанар, бэлгэдэл голлосон тэмдэг бүхий тогтолцоог онцолсон бөгөөд монгол хүний өдөр тутмын амьдралын зан үйл, нэгэн насны мөчлөгт зайлшгүй хэрэгцээтэй сэдвүүдийг тодорхойлон, эрэмбэлэн гаргаж, нялхсын ухиал, даахь үргээх, хуримлах, оршуулах гэх мэт олон чухал сэдвүүдийг тусгасан байна.
Номын эхний титэм үгийг “Энэ дэлхийн бүх монгол хүнд зориулав” гэж бичсэн нь язгуур монгол соёлынхоо тулгийн чулууг хойч үедээ бичиж үлдээх гэсэн зорилгыг агуулж зөвхөн соёл судлаачдын хэрэгцээнд төдийгүй монгол айл өрх бүрийн оюуны хэрэгцээнд байх соёлын боловсролын гарын авлага болох бүтээл болжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...