“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 3 сая тонн баяжуулсан нүүрс борлуулна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга О.Цэрэндондог “Тэнгэр” телелизэд өгсөн ярилцлагадаа “БНХАУ-ын эдийн засгийн тулгуур болох үл хөдлөх хөрөнгийн зах зээл унасантай холбоотойгоор барилгын салбарын эрэлт хэрэгцээ буурч ган төмөрлөг болон цементийн хэрэглээ багасаж, гангийн үйлдвэрлэл түүнийг дагасан коксын үйлдвэрүүд алдагдалтай ажиллах болсон. Тиймээс БНХАУ гангийн үйлдвэрлэлийг 10 хувиар бууруулахаа зарлаад байгаа. Ган төмөрлөгт ашигладаг коксжих нүүрс, барилгын материалд ашигладаг эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ буурсан. Үйлдвэрлэлд нүүрсний эрэлт буураад эхлэхээр БНХАУ-ын нүүрс үйлдвэрлэгч Монгол Улстай ойр мужууд төлөвлөгөө биелүүлэхийн тулд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх болсон. Энэ нь мөн эрэлт нэмэгдүүлэхэд нөлөөлж байна.

Нүүрс баяжуулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орсон. Үйлдвэрийн гол онцлог бол чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх. БНХАУ-ын зах зээлийн хувьд баяжуулсан нүүрсний эрэлт их байна. Тиймээс бид 2025 онд 5 сая тонн түүхий нүүрсийг баяжуулаад 3 сая тонн баяжуулсан нүүрс борлуулах төлөвлөгөө гаргасан” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...