Монголын анхны түүхэн детектив олон ангит кино мэндэллээ

2016 оноос хойш контент үйлдвэрлэлийн чиглэлд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Оранж энтертэйнмент нь Мобинет ХХК-тай хамтран Voo Original series болох Монголын анхны түүхэн, детектив жанрын “Мөрч” олон ангит уран сайхны киног бүтээн энэ сарын 13-наас эхлэн үзэгчдэд хүргэхээр болжээ.

Тус кино нь Монгол улс, Манж Чин гүрний дагаар улс байх үе буюу 19-р зууны сүүл үед өрнөх үйл явдал, нууцлаг гэмт хэргийн мөрдлөгийн тухай өгүүлэх юм. 1921 оны хувьсгалаас өмнөх үеийн алдартай хүмүүсийн тухай дүрслэхдээ ихэвчлэн ямар нэгэн мяндаг тушаалтан, эрдэм шидтэй лам хувраг, шилийн сайн эрчүүдийг онцолдог бол “Мөрч” олон ангит киноны хувьд энгийн малчин хүмүүсийн дотор юмыг гүн гүнзгийгээр харж чаддаг, даруухан, жинхэнэ утгаараа  гайхамшигтай гэмээр сэтгэдэг хүмүүс бас байсан гэдгийг Мөрчийн дүрээр харуулахыг зорьжээ. Тус киноны уран бүтээлчид дуу дүрслэлийн өндөр чанартайгаар, шилдэг  жүжигчдийн баг бүрдүүлэн бүтээж, олон ангит уран сайхны төрөлд шилдэг бүтээлийн тоог нэгээр нэмэх амбицтайгаар ажилласан хэмээн онцолж байна. Тус киноны гол дүр болох Монгол “Шерлик Холмс”  мөрчийн дүрд СТА жүжигчин Н.Ялалт тоглосон бол бусад гол дүрүүдэд СТА жүжигчин О.Оюун, Б.Батмэнд, Д.Бэхбилэг, Л.Энхбаяр залуу жүжигчид болох Х.Сумъяадорж, Ч.Цэнгүүн, Ц.Мөнхболд, Л.Жижжалам, Э.Төгсжаргал нар тогложээ.

Харин хатны дүрд “Тэнгисийн эрэг 247” шоунд оролцох үедээ Монгол хатны дүрд тоглох болно хэмээн амлаж байсан тус шоуны оролцогч, жүжигчин Б.Энхзаяа тогложээ. Мөн энэхүү кино нь Монголдоо хамгийн өндөр өртөгтэй бүтсэн олон ангит кинонуудын нэг гэж хэлж болно.Учир нь тус киноноос Монгол орны гайхамшигт байгаль, жилийн дөрвөн улирлыг харж болохоос гадна 1910 оны хүрээний амьдал, ший янгууны газар, Орос, Хятад тосгодыг дүрслэн харуулсан гэнэ. Арын албанд нийт 200 гаруй уран бүтээлчид ажилласан бөгөөд зөвхөн зураачийн багт 20 гаруй уран бүтээлчид хүчин зүтгэж, 100 гаруй хоног тасралтгүй зураг авалт хийжээ. Мөрч киноны найруулагчаар “95%, Тойрог, Төрийн дайсан” зэрэг детектив киногоороо танигдсан Б.Дэлгэрбаяр ажиллажээ.

19-р зууны сүүл үеийн нэгэн нууцлаг гэмт хэргийн мөрдлөгийн түүхийг үзэгч та бүхэн “+18” ангилалтай хэсгийг 03-р сарын 13-наас эхлэн VOO original-с, харин ТВ хувилбарыг 03-р сарын 23-наас NTV телевизээр хүлээн авч үзээрэй.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...