Хүртээмжтэй нийгмийн хөгжил дээд хэмжээний уулзалтад Ч.Номин сайд оролцлоо

Италийн Турин хотод эхэлсэн Тусгай Олимпын Өвлийн наадмын нээлтийн дараа “Хүртээмжтэй нийгмийн хөгжил: Дэлхийн удирдагчдын эвслийн амжилтын замнал” дээд хэмжээний хэлэлцүүлэг боллоо.  

   Энэ хэлэлцүүлгийн хөтлөгчөөр Монголын Тусгай Олимпын хорооны гишүүн, Дэлхийн Тусгай Олимпын элч Б.Ерөөлт ажиллаж, Соёл,спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин илтгэл тавьсан юм. Илтгэлд “Монгол улсад хүртээмжтэй нийгмийг бий болгоход тулгарч буй асуудал” болон хийж хэрэгжүүлсэн ажил, хийхээр төлөвлөж буй ажлууд дурьдагджээ.

Мөн хэлэлцүүлгийн үеэр Монгол  улсад оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийн нэгдсэн судалгааг ангилал тус бүрээр хийх, төрийн зарим чиг үүргийг ТББ-д шилжүүлэх, иргэний нийгэм хувь хүмүүсийн тогтвортой хамтын ажиллагааны загварыг гаргах, олон улсын туршлага судлах, спортын клуб, баг тамирчдыг спортын мэдлэгтэй болгох зэрэг олон чухал санаачлагыг дэвшүүлсэн байна. 

Түүнчлэн оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд залуусын өмнө тулгамдаж буй хамгийн том асуудал нь боловсрол юм. Ийм учраас тусгай Олимп өнөөдрийг хүртэл дэлхийн 148 орны 30 мянган сургуульд амжилттай хэрэгжүүлж буй хүртээмжтэй боловсролын хөтөлбөрөө өргөтгөж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлж, утгаар нь Хүмүүнлэгийн Хувьсгал хийх түүхэн шийдвэр гаргаж, үүнд нь Монгол Улс манлайлан оролцож байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Сэтгүүлч М.Батдорж” сангийн нэрэмжит 12 дахь уралдааны шилдгүүд тодорлоо

“Сэтгүүлч Батдорж” сан жил бүрийн 03-р сарын 06-нд буюу...

Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын...

Аппликэйшний эрх нэмэгдүүлж өгнө гэж хуурч хувийн мэдээллийг нь аваад залилжээ

Эрхэлсэн тодорхой ажилгүй Б.П нь фэйсбүүк цахим орчинд “Nary...

Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

2025 он гарсаар улсын хэмжээнд 12 аймгийн 55 сум,...