Р.Эрдэнэбүрэн: Гэр хорооллын тодорхой хэсгийг “Яндангүй бүс” болгон зарлана

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт хуралдсан Засгийн газрын ээлжит шуурхай хуралдааны үеэр Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн гэр хорооллын тодорхой хэсгийг “Яндангүй бүс” болгон зарлах асуудлыг тавьсан байна. Өөрөөр хэлбэл 2025 оны өвлөөс эхлээд гал түлүүлэхгүй байх бүсийг тогтоож өгснөөр хотын агаарын бохирдол мэдэгдэхүйц буурах боломжтой аж. Түүний энэхүү саналыг Хотын захирагч Х.Нямбаатар бүрэн дэмжиж буйгаа иэлрхийлсэн ба уг асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэж бүс тогтоох асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.

Харин хавар, зуны улиралд энэхүү бүсчлэлд бэлтгэж гэр хороолол даяар “дулаалгын аян” өрнүүлэх юм. Энэ аяны хүрээнд аж ахуйн нэгжүүдийг уриалж, иргэдэд гэр байшингаа дулаалахад нь туслах, зөвлөх, хамтран ажиллах бөгөөд хэрхэн дулаан алдагдалгүй өвөлжих арга зүйн туслалцаа үзүүлэхээр болжээ. Мөн Засгийн газрын гишүүдээс хатуу түлшээ хэрэглээнээс халсан өрхүүдэд бүх төрлийн хийн түлш болон цахилгаан халаагуурын хэрэглээнд нь үнийн урамшуулал олгох бодлого баримтлах саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Ойрын жилүүдэд цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт хэвээр үргэлжилнэ гэдгийг тус хуралдаанаар ярилцжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...