Дэлхийн эдийн засгийн форумд Шадар сайд Т.Доржханд оролцож байна

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн эдийн засгийн форумын хооронд хиймэл оюун ухаанд суурилсан “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Шадар сайд Т.Доржханд, Давосын дэлхийн эдийн засгийн форумын Үйл ажиллагаа хариуцсан захирал Оливье Шваб нар гарын үсэг зурлаа.

Энэхүү платформ нь улс орнуудын дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг түргэтгэх, дэлхий дахинд гарч буй олон түвшний өөрчлөлт, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийх, цаг алдалгүй хариу арга хэмжээ авах, стратегийн шийдвэр гаргалтыг илүү үр дүнд хүргэх зэрэг ач холбогдолтой.
Монгол Улсын Засгийн газар хиймэл оюун ухаан, хүний нөөц, ногоон шилжилтийг хөгжлийн бодлоготойгоо уялдуулан авч үзэхээ зарласан. Мөн Давосын эдийн засгийн чуулган “Ухаалаг эрин үеийг төлөвшүүлэх нь” сэдвийн дор болж буй зэрэг нь тус платформыг хөгжүүлэхийн чухлыг нотолж буйг талууд онцлов. Монгол Улс “Стратегийн оюун ухааны платформ”-д нэгдсэнээр тухайлбал, олон улсын шинжлэх ухааны болон тинк-танк байгууллагуудын 400 гаруй нийтлэл, 4000 гаруй эрдэмтэн, судлаачийн судалгааны ажлыг нэг дороос авч ашиглах боломжтой болж, эдгээрийг эдийн засаг, аж үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход ашиглахаар төлөвлөж байна. Мөн хиймэл оюун ухаанд суурилсан энэхүү дэвшилтэт платформ төрийн байгууллагуудын стратеги, төлөвлөлтийг илүү боловсронгуй, үр дүнтэй болгон төрийн бүтээмжийг дээшлүүлж, шийдвэр гаргалтад эерэг нөлөө үзүүлнэ хэмээн тооцоолж байна.
Дэлхийн эдийн засгийн форум “Стратегийн оюун ухааны платформыг сүүлийн 10 жил хөгжүүлж буй бөгөөд Монгол Улс энэ төслийг хамтран хэрэгжүүлэх хоёр дахь улс болж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Туркт зочид буудалд гал гарч 76 хүн амиа алджээ

Мягмар гарагийн өглөө Туркийн баруун хойд хэсэгт орших алдартай...

Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын...

АНУ-ын тэргүүн хатагтайн гоёлыг хэн урласан бэ?

АНУ-ын 47 дахь ерөнхийлөгч Доналд Трампын тангараг өргөх ёслолд...

Ураны уурхай ашиглалтад орсноор орон нутагт 1600 ажлын байр бий болно

Орано групп болон Монгол Улсын Засгийн газар хоорондын байгуулсан...