Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Цаг уур орчны шинжилгээний газраас 10 хоногийн урьдчилсан мэдээг танилцууллаа. Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байсан бол 24-нөөс ихэнх нутгаар эрс хүйтэрч, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Тодруулбал, нэгдүгээр сарын 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Улаанбаатарт 24-25-нд цас орж, цасаар шуурах бөгөөд бусад өдрүүдэд хотод цаг агаар тогтуун байна.

Нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт нийт нутгаар хүйтрэх бөгөөд 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 27-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурахыг анхаарууллаа.

Дээрх хугацаанд салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 22, 23-нд Алтайн уулархаг нутгаар, 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Тиймээс хол газар зорчих, малд явахтай сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Мөн орон нутагт зорчихдоо зам товчлох нэрийдлээр гол, мөрөн дээгүүр зорчихгүй байхыг зөвлөлөө. Учир нь ихэнх гол мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа ч өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-45 см бага зарим голуудад харз халиа тошин гүйж, мөс нимгэрсэн байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...