Хяналт хэрэгжүүлэх газар Хуульчдын холбоотой хамтран ажиллана

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Чадраабалын Өнөрбаяр Монголын Хуульчдын Холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл нар хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Талууд Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн хүрээнд судалгаа, сургалт, хэлэлцүүлэг хийхээр хамтран ажиллана. Тухайлбал захиргааны байгууллага, албан тушаалтнуудын хууль хэрэглээг сайжруулах талаар сургалт зохион байгуулах, иргэн, аж ахуйн нэгжүүдэд тулгарч байгаа төрийн байгууллагаас үйлчилгээ авахтай холбоотой тулгарч байгаа тодорхой сэдвүүдээр судалгаа хийх, судалгаа хийсэн сэдэвт үндэслэн хэлэлцүүлэг зохион байгуулж төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах юм байна.
Санамж бичгийн хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтнууд хууль дээдлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах тал дээр анхаарч ажиллах, шударга ёсыг тогтоох, нийгэмд төлөвшүүлэх шаардлагатайг хоёр тал онцлов.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...