“Процессын дахин инженерчлэлийн нийтлэг аргачлал” төслийн хэлэлцүүлэг боллоо

Засгийн газрын 2024 оны 22 дугаар хуралдааны тэмдэглэлээр процессын дахин инженерчлэл хийх нийтлэг аргачлалыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт үүрэг болгосон. Энэ хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай, иргэдэд чиглэсэн, хариуцлагатай байдлаар сайжруулахад зориулсан “Процессын дахин инженерчлэлийн (GPR) нийтлэг аргачлал” гарын авлагын төслийг боловсруулж, хэлэлцүүллээ.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргалт оновчтой байх, цомхон бодитой байх, хүний нөөцийн зөв бодлогтой байх, хүнд сурталгүй байх, иргэнд түргэн шуурхай үйлчилдэг байх асуудлууд дээр ахиц дэвшил гаргахын тулд процессын дахин инженерчлэл хийгддэг. Цаашид олон байгуулага дээр процессын дахин инженерчлэл хийгдэхэд сайн гарын авлага чухал. Олон судлаачид ажилласан үр дүнтэй саналууд гарын авлагын төсөлд тусгагдсан. Процессын дахин инженерчлэлийг Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Ойн газар, Цагдаагийн байгууллага дээр хийгдэх бөгөөд цаашид УИХ-ын Тамгын газар, төрийн байгууллагууд, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах болно. Энэхүү хэлэлцүүлэг нь зарчмын нэг ойлголттой нэгдсэн чиглэлтэй болох, арга зүйн нэгдсэн гарын авлага боловсруулах чухал хэлэлцүүлэг гэдгийг онцоллоо.
Уулзалт, хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Удирдлагийн академи, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар зэрэг төрийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Мөн бизнесийн салбарт процессийн дахин инженерчлэлийг нэвтрүүлсэн Хаан банк, Голомт банк, Монголын бүтээмжийн төв, Олон улсын стандарт академи, Аму консалтинг, Монголын менежментийн зөвлөхүүдийн хөгжил холбоо зэрэг хувийн хэвшлийн байгууллагууд, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Дэлхийн банк, Азийн сан, НҮБХХ зэрэг олон улс, эрдэм шинжилгээний байгууллагуудын нийт 41 байгууллагын 100 гаруй төлөөлөл хамрагдлаа.
Төрийн байгууллагын үйл ажиллагааг дахин инженерчлэх (GPR)-ийн үндсэн ойлголт ач холбогдлыг ойлгуулж, практикт хэрэгжүүлэх чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх одоогийн үйл явцыг шинжлэх, сайжруулах боломжуудыг тодорхойлох, шинэчилсэн ажлын урсгалыг төлөвлөж хэрэгжүүлэх, дижитал технологийг ашиглан төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг илүү үр ашигтай, иргэдэд ээлтэй болгох, чиглүүлэх нь процессын дахин инженерчлэлийн гол зорилго юм.
Энэхүү нийтлэг гарын авлагыг боловсруулж, нэвтрүүлснээр салбар, байгууллага бүр процессын дахин инженерчлэлийг өөрийн байгууллагадаа хийж, бүтээмж нэмэгдэх боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Баялгийн хуваарилалт 30 гэр бүлээс гурван сая монгол руу…

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 7 хоногт олон нийтэд хандаж...

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо

Баянгол дүүргийн 10 дугаар хороонд 280 хүүхдийн бага сургууль,...

Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино

НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх...

Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн нөлөөт толинд 16-20 жил гацсан төслүүдийг хамтарсан Засгийн газар урагшлууллаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын...