Баялгийн хуваарилалт 30 гэр бүлээс гурван сая монгол руу…

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 7 хоногт олон нийтэд хандаж мэдэгдэл хийхдээ “Олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын Засгийн газар хоорондын хэлэлцээр, “Бадрах Энержи” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг ирэх долоо хоногийн лхагва гаригт Улсын Их Хуралд өргөн барихаар тогтлоо. Урьд нь улс төрийн нөлөөт толинд 16-20 жил гацсан тус төслүүд хөдөлж байгаа нь хамтарсан Засгийн газрын хамгийн чухал үзүүлэлт юм. Том төслүүд хөдлөх дөхөхөөр эрх ашиг нь зөрчигдсөн олон хүмүүс үймдэг. Энэ асуудлуудыг удахгүй УИХ-д нээлттэй ярилцах цаг дөхөж байна” гэсэн. 14 мега төслийн хоёрыг УИХ-аар хэлэлцүүлэх үеэр хөгжлийн энэ төслүүдийг гацаасан хүмүүс, бүлэглэлийн багийг хуулж, үнэнийг илчлэх нь улс төрийг хөдөлгөөнд оруулж орхилоо.

Засгийн газрыг огцруулна гэж зорилго тавьсан хэсэг хүн Төрийн ордны гадна жагсаал хийж, ордон дотор суугаа гишүүд ч сандралдаж байгаа нь илт. Ерөнхий сайд хэлэхдээ “Эрдэнэт 49 хувь, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт, Эрдэнэс Тавантолгой тойрсон нүүрс болон төмөр замын асуудал бүгд л шийдвэрлэгдэх үед олон нийтийг үймүүлж өөр зүйлд анхаарал хандуулах гэсэн оролдлого, дайралт идэвхжиж байсан. Гашуунсухайт-Ганцмод төсөл гацсан шалтгаан ч бас ийм ашиг сонирхолтой холбоотой байсан. Гэхдээ олон нийт маш хэрсүү байж, шударга ёсны төлөөх жингийн цуваа явсаар л байна. Цаашид ч явсаар байх болно” хэмээсэн нь санамсаргүй унасан үг яавч биш.

Энэ 7 хоногийн баасан гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “5Ш” ажиллагааны явц, үр дүнгийн талаар нээлттэй мэдээлэл хийхээр товложээ. Товчхон хэлбэл “5Ш” ажиллагаа бол нам харгалзахгүйгээр авлигачдыг ангуучлах зорилготой. “5Ш” ажиллагааны хүрээнд төлөгдөөгүй төрийн сангийн зээлүүдийг эргэн төлүүлэх, гадаадад оргон зайлсан авлигын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг эх оронд нь авчирч, хуулийн байгууллага хэргийг нь шийдвэрлэх, төрийн мэдээллүүдийг нээлттэй ил тод болгох зэрэг олон арга хэмжээ зохион байгуулсан. Мөн л улстөрчид, тэдний гар хөл болсон хүмүүст илүү хамааралтай. Тиймээс экс Ерөнхийлөгч нар, бизнесийн бүлэглэлийнхэн сандрах нь аргагүй.

Гашуун сухайтын экспортын төмөр замын төсөл, Францын талтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулбал Баялгийн сангийн хуримтлал арвижиж, монгол хүн бүр баялгаас ашиг хүртэнэ. Нөгөө талдаа цөөн хэдэн улстөрч, бизнесийнхэн хамаг ашгийг хамдаг тогтолцоо хумигдана, хулгайн мөнгөний урсгал нь хаагдана. Тиймээс энэ бүгд дээр сонор сэрэмжтэй байхыг Ерөнхий сайд олон нийтээс хүссэн байх. Өнөөх алдарт 30 гэр бүл улам баяжих уу, эсвэл том төслүүдийн үр ашгийг улсаараа, нийтээрээ хүртдэг байх уу гэдгийг УИХ-аар шийдэх учраас хүн бүрд энэ асуудал хамаатай нь гарцаагүй үнэн. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүнтэй болсон анхны УИХ ч баялгийн хуваарилалтыг хаашаа залах вэ гэсэн шинэ сорилтын өмнө ирээд байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино

НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх...

Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн нөлөөт толинд 16-20 жил гацсан төслүүдийг хамтарсан Засгийн газар урагшлууллаа

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын...

Инфляцтай уялдуулж тэтгэврийг зургаан хувиар нэмлээ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн...

“Яндангүй бүс” байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 18-нд...