Монголын шорт трекчид зүүн Азийн цуврал тэмцээнээс 17 медаль хүртлээ

Филиппин улсын Манила хотод болж буй шорт трекийн Зүүн Азийн цуврал тэмцээнд 10 орны нийт 90 тамирчин өрсөлдөв. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор оролцсон таван тамирчин нийт 17 медаль хүртсэн байна.

Тэмцээний насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд Б.Гэрэлтуяа 1,500 метрт мөнгө, 500 метрт алтан медаль хүртсэн бол насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд Э.Мөнх-Эрдэнэ 1,500, 1,000, 500 метрийн зайд алт, залуучуудын ангилалд М.Борхүү 1,500, 1,000, 500 метрт мөнгө, Г.Мөнх-Эрдэнэ 1,500 метрт мөнгө, 1,000 метрт алт, Т.Тэмүүлэн 1,500 метрт хүрэл, 1,000 болон 500 метрт мөнгөн медаль хүртжээ.

Мөн дээрх баг тамирчид холимог багийн 2,000 метрийн зайн буухиа уралдаанд алтан медаль хүртсэн юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...