Хүүхэд хүчиндээд гадаад руу зугтсан хэрэгтнийг баривчлан авчирчээ

Цагдаагийн байгууллагаас Киргиз, Казакстан улсуудын Интерполын үндэсний төв товчоодтой хамтран энэ оны тавдугаар сарын 26-нд Монгол улсаас Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэнийг Киргиз улсад баривчилсан.
Уг этгээд нь 2021 онд бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдээд, гадаад улсад оргон зайлж, хууль хяналтын байгууллагын хараа хяналтаас зугтаан төв азийн улсуудад хууль бусаар амьдарч байсан бөгөөд Киргиз улсад байхад нь царай таних камерын систем буюу технологийн тусламжтайгаар илрүүлж, баривчлан цагдан хорьсон юм. Тэгвэл өчигдөр /2024.10.01/-ний өдөр уг эдгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчирчээ.
Цагдаагийн байгууллагаас уг хэрэгтнийг Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казакстан Улсуудын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран ажиллаж Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан юм.
Энэхүү шилжүүлэн авчрах ажиллагааг Хууль зүй дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Улсын ерөнхий прокурорын газар болон Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба хамтран зохион байгуулжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Археологийн малтлагаас Чингис хааны билэг сургаал анх удаа олдлоо

Монгол Улсын ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн Монгол-Японы...

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ...

Г.Ууганбаатар: Нэг ангид 60-70 хүүхэд суралцаж байгаа нь хүүхдийн эрхийн зөрчил

Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос цаг үеийн...

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...