“Mining week & Minepro-2024” олон улсын чуулга хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Эрдэс баялгийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох “Mining week & Minepro-2024” арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хамтын ажиллагаа танхимд “Худалдан авах ажиллагааны стратегийг шинэ чиг хандлагад нийцүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу оролцож ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА: БОЛОМЖ, ЭРСДЭЛ, ХАНДЛАГА сэдвээр илтгэл тавьж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн худалдан авалт, борлуулалтын үйл ажиллагааг танилцууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь ил тод, нээлттэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх замаар экспорт, худалдан авалт, борлуулалт, тээврийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод болгож компанийн цахим хуудсанд байршуулсан.

Компанийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй болсноор эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, далд эдийн засгийг бууруулах, олон нийтийн хяналтыг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг www.ett.mn  цахим хуудсаар аваарай.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадууд ялгаварлан гадуурхалтад өртдөг гэж дүгнэжээ

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Ахмадын Холбооны Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын...

Баянхонгор аймагт 1300 жилийн настай эртний рүн бичээс илрүүлжээ

Баянхонгор аймгийн нутагт хийсэн хээрийн хайгуулын явцад 1300 орчим...

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд...

Сэлбэ дэд төвийн орон сууцны үнийг хямдруулж, ухаалаг хот болгох үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Сэлбэ” төслийн бүтээн байгуулалтын...