МҮХАҮТ-аас 10 мянган залууг сургалтад хамруулж, гадаад улсад сургана

“Бизнесийн сэргэлт” хөтөлбөрийн хүрээнд 10.000 залууг бизнесийн сургалтад хамруулах бүртгэл эхэлснийг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас мэдээллээ. Энэхүү хөтөлбөр нь гурван үе шаттай хэрэгжинэ. Эхний ээлжид олон улсын бизнесийн магистрын мэдлэгийг богино хугацаанд олгох P-MBA (Personal MBA) сургалтад 10.000 залууг сургах юм. 2024 оны 4-6 дугаар сард хуваарийн дагуу Улаанбаатар хотод зургаан элсэлтээр 4000, аймаг орон нутагт 1-2 удаагийн элсэлтээр 6,000 залууг сонгон суралцуулна.

Хүйсийн хувьд эрэгтэй, эмэгтэй ижил тэнцүү байх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах зэрэг бодлого барьж байгаагаа МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн хэлсэн. Мөн оролцоог тэгш хангахын тулд нэг аймгаас 300 иргэн байхаар тооцож бүртгэх юм байна. Сургалтад сүүлийн 12 жилийн хугацаанд олон улсад шилдэг борлуулалттайгаар шалгарсан ном, сурах бичиг дагалдана. Тус сургалтын төгсгөлд бизнесийн шинэ санаа, төслөө боловсруулсан байх бөгөөд түүнээс нь шалгаруулалт хийнэ.

Улмаар 1000 хүнийг Энэтхэг, Сингапур, Малайз, Филиппин, Хятад зэрэг олон улсын сургалтад үнэ төлбөргүй хамруулах бол хоёрдугаар үе шатанд амжилттай сурсан, шилдэг төсөл бүхий 100-200 залууг бизнес инкубатор хөтөлбөрт хамруулж, олон талт санхүүгийн боломжийг олгохоор төлөвлөжээ.

Бүртгэлийн холбоос: http://forms.mongolchamber.mn/view.php?id=210131

Эх сурвалж: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгрессын номын санд заллаа

Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүд...

М.Нарантуяа Нара: Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан ЖДҮ, тендер, концесс бүгдийг хувааж авсан

Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганы...

АН-ын бүлэг Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх санал хураалтад оролцохгүй

Ерөнхий сайдад Итгэл үзүүлэх тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн...