Европ руу гарах гарц Алтанбулаг боомтод түгжрэл арилж, “Ногоон гэрэл” аслаа

Монгол Улс ОХУ, БНХАУ гэсэн мөнхийн хоёр хөрштэй. Газар зүйн энэ онцлог аз уу, эз үү гэдэг дээр хүмүүс янз бүрийн байр суурьтай байдаг. Харин худалдаа, тээвэр, аялал жуулчлал, экспорт гээд эдийн засгийн талаас нь харвал манай улс асар том зах зээлийн дунд оршдог. Өгөгдлийг ухаалгаар ашиглаж чадвал эдийн засгийн үр өгөөж талаасаа давуу тал гэж харж болно. Өмнөх нийгмийн үед тавьсан Алтанбулагаас Замын-Үүд орох төмөр зам бол том утгаараа Ази-Европ тивийг холбосон хамгийн дөт дэд бүтэц, худалдаа, ачаа эргэлтийн супер сүлжээ. Харамсалтай нь өнгөрсөн 30 жилд боомтын хөгжил, дэд бүтцийг хөгжүүлэх бодлого тогтворгүй, оновчгүй байснаас эдийн засгаа өсгөх боломжийг бүрэн ашиглаж чадалгүй ирсэн нь бодит үнэн. Гадаад худалдаанаас ихээхэн хамааралтай хэрнээ экспорт, импортын гарц, орцоо додомдолгүй хайрхамжгүй явж иржээ.

Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого “Алсын хараа 2050”-ийг баталснаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Боомтын сэргэлтийн бодлогоо зарлаж, боомтын асуудал хариуцсан сайдыг анх удаа томилж, Боомтын сэргэлтийн Үндэсний хороог анх удаа байгуулав. Мэдээж боомтын асуудал эрхэлсэн сайд томиллоо гэх шүүмжлэл гарсан. Сайдтай болсноор боомтуудын бойм тайлагдаж байгаа юу гэдэг асуулт ч зүй ёсоор гарна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын голлох боомтуудын өргөтгөл шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажлыг төрийн бодлогоор дэмжиж, олон төрөлт ачаа тээврийн терминалууд ашиглалтад орж, авто зам, төмөр замын төслүүд мэдэгдэхүйц урагшилсан. 2023 онд Монгол Улс 70 сая тонн нүүрс экспортолж, анх удаа БНХАУ-тай хиллэдэг автозамын боомтыг 24 цагаар ажиллуулах туршилтыг эхлүүлж, түүхэн дээд амжилт үзүүлсэн нь “Боомтын сэргэлт”-ийн бодлого цаг үеэ олсныг илтгэх байх.

Засгийн газраас Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо зэрэг 8 боомтын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн. Зөвхөн Алтанбулагийн боомтод 2020 онд Ачаа тээврийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилгын ажлыг 2023 оны 12 дугаар сарын 28-нд ашиглалтад оруулсан. Mонгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга “Алтанбулаг боомтын шинэчлэл хийж, өргөтгөлийн ажил бүрэн дууссанаар өдөрт нэвтрэх зорчигчийн урсгал 3, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо 4 дахин нэмэгдэнэ” гэсэн юм. Товчхондоо бол одоогийн Алтанбулаг боомт хоёр дахин томрох юм билээ. Энэ бол Алтанбулаг боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн 21 жилд хэрэгжүүлж байгаа хамгийн том хөрөнгө оруулалтад тооцогдоно.
Алтанбулаг бол ОХУ болон Европын зах зээл гарах хамгийн чухал гарц, стратегийн байршилтайг дээр дурдсан. Энэ боомтоор нүүрс экспортлохгүй ч монголчууд ОХУ, Европын асар том зах зээл рүү хөл тавих шууд гарц юм. Тиймээс зорчигч урсгал одоогийнхоос 3, тээврийн хэрэгслийн урсгал 4 дахин нэмэгдэнэ гэдэг эдийн засагт өсөлт авчирч, бизнес эрхлэгчид, түншүүдэд “Ногоон гэрэл” асаалаа гэсэн үг. Хүчин чадлаа нэмээд, ачаа эргэлт нэмэгдээд, худалдаа өргөжөөд ирэхээр Алтанбулагт хүн тогтоно. Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж тооцоо хийхэд боомт бүхий энэ суманд 19 мянган хүн суурьших тооцоо гарсан байна лээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...