Б.Дэлгэрсайхан: Автобус богино эргэлтээр, 2-3 минутын зайтай ирж үйлчилнэ

Нийслэлийн түгжрэлийг бууруулахаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хороог байгуулан даргаар нь Б.Дэлгэрсайханыг томилсон. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурлын өнгөрсөн 12 дугаар сард хуралдуулж нийслэлийн удирлага болон хороо хамтран ажлуудаа төлөвлөн хэрэгжүүлж байгаа.  Төлөвлөсөн  ажлууддынх нь нэг  болох автобусны маршрутыг  шинэчлэн шийдэх ажлаа эхлүүлэхээ албаны хүмүүс мэдэгдлээ.  Маршрутыг шинэчлэх, маршрутын давхцлыг бууруулах нь түгжрэлийг  бууруулахад дөхөм болох  гол том  ажил гэж үзэж байгаа юм байна. Нэг  автобусны буудал дээр 26 чиглэлийн автобус ирж  бөөгнөрөл үүсгэдэг байдлыг өөрчилж шинээр төлөвлөхөөр шийдсэн гэж Б.Дэлгэрсайхан дарга хэллээ. Тодруулбал, Энхтайван өргөн чөлөөгөөр нэг чиглэлийн автобус л явуулж, автобусыг богино эргэлтээр 2-3 минутын зайтай ирүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр автобус удаан хүлээхгүй, бухимдахгүй байх нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна. Автобус богино  эргэлтээр явах хэдий ч  сэлгэн суух тохиолдол бүрт мөнгө авахгүй, хэдэн ч автобус дамжсан нэг удаа 1000 төгрөг төлөх ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...

“Намрын ногоон өдрүүд”-ийн худалдааг долоо хоногоор сунгалаа

“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...