“Дашваанжил” ХХК: Буруутай гэсэн дүгнэлт гарвал хариуцлага хүлээхэд бэлэн

Дүнжингаравын уулзвар дээр гарсан ослын нөхцөл байдалтай холбоотойгоор “Дашваанжил” ХХК-иас мэдээлэл хийлээ.

Дашваанжил ХХК-ийн ерөнхий захирал Н.БААТАРЖАВ:

-Манай компанийн газ тээвэрлэж явсан авто цистерн осолд орсон. Ослын үеэр үүрэг гүйцэтгэж амиа алдсан алба хаагчдад компанийн 600 гаруй ажилчздынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Энэ осол санамсаргүй, давагдашгүй хүчин зүйл боллоо гэж үзэж байгаа. Гэмтэж бэртсэн иргэдийг хурдан эдгээсэй гэж хүсч байна. Осол гаргасан жолооч 62 настай, олон жилийн туршлагатай. Манай компанид 2019 оноос ажилд орсон архи, тамхи хэрэглэдэггүй онц тээвэрчин.

Ослын газар дээр би өөрийн биеэр орж танилцахыг хүссэн ч хуулиар мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа учир оруулахгүй гэсэн. Одоо манай компанид шалгалтын ажил үргэлжилж байна. Жолоочийн тухайд хууль эрх зүй болоод эдийн засгийн бүх зардлыг компаниас хариуцаж ажиллана. Хуулийн дагуу хэн нэгэнд буруу гэх шийдвэр гарсан тохиолдолд бид хариуцлага хүлээхэд бэлэн.

Давагдашгүй нөхцөл байдлын бичлэгийг харж байхад янз бүрийн хүчин зүйл нөлөөлж байгаа харагдана. Манай компанийн жолооч дөрвөн жил манайд ажиллаж байгаа, ямар нэгэн алдаа, зөрчил гаргаж байгаагүй. Тиймээс хуулийн байгууллага, мэргэжлийн өмгөөлөгч нартай хамтарч ажиллаж байна.  Би хэнийг ч буруутгаагүй. Гэхдээ бичлэгээс харахад манай жолооч маш тайван аажуу явж байсан.

Манай жолооч хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцсон. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн  хэрэгслээр газны талаар олон мэдээлэл гарч байна. Гэхдээ газны талаар буруу, ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсч байна. Том оврын тээрийн хэрэгсэл 22 цагаас хойш замын хөдөлгөөнд  оролцох хууль журамтай. Тэр дагуу хөдөлгөөнд оролцож байсан.

Гал юунаас болж гарсан гэж үзэж байгаа вэ?

Үүн дээр одооор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Шингэрүүлсэн шатдаг хий буюу нефтийн хий агаарт дэгдэж, агаартай холилдсон тохиолдолд шатах шинж чанартай, шатамхай шинж чанартай бодис. Энэ шинж чанарыг ашиглаж аьдрал ахуйд хэрэгллэдэг. Гаднаас ямар нэгэн оч өгсөн тохиолдолд шатах урввалл явагддаг. Хаанаас оч өгснийг мэргэжлийн байгууллага тогтооно.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Нийслэлд бямба гарагаас тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан...

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...