Хүүхдийн паркын 10.2 га газрыг Рио Тинто тохижуулж байна

“Рио Тинто Монгол” компани өнгөрсөн оны сүүлээс эхлэн Нийслэлийн захирагчийн албатай хамтран их хотын зүрхэн хэсэг буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн, бидний нэрлэж заншсанаар “Хүүхдийн парк”-ийн баруун жигүүр дэх 10.2 га газрыг ногоон байгууламж болгон тохижуулахаар ажиллаж байгаа.

Тус компанийн “Паркаа хамтдаа бүтээе” төслийн багийнхан энэхүү ажилдаа иргэдийн оролцоог хангахын тулд 10 мянга орчим хүнээс тус талбайд юу байлгахыг хамгийн их хүсэж буйг судалж үзжээ.  Санал асуулгаар иргэдийн дийлэнх нь “цэцэг, модон дунд алхах” буюу ногоон байгууламж хамгаас хэрэгтэй байна гэж хариулсан байна. Мөн  дасгал хөдөлгөөн хийх боломжтой талбай, гэр бүлийнхэнтэйгээ тухлах орон зай хамгийн их үгүйлэгддэг гэсэн байна.  Энэ санал хүсэлтийн  дагуу зураг төслийг зохиосон бөгөөд цэцэрлэгт хүрээлэнгийн 80% нь ногоон байгууламж, 20% нь суух сандал, тоглоомын талбай зэрэг иргэдийн тухлах хэсэг байх ажээ. Паркын дэлгэрэнгүй зураг төсөлтэй  www.ParkRio.mn вэбсайтад зочилж танилцаж болох юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...