Сайд С.Бямбацогт чингэлгийн түгжрэлийг арилгахаа мэдэгдэв

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-ын Ляонин мужийн Жинжөү боомтод ажилласан бөгөөд чингэлгийн түгжрэлийг арилгах гарц эрэлхийж, өмнөд хөршийн холбогдох албаны хүмүүстэй уулзаж, хамтран ажиллах болсноо мэдэгдлээ. Тодруулбал, томоохон дэд бүтцийн төслүүдээ хэрэгжүүлэх хүрээнд Жинжөү хотын дарга Ван Шиньюй тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хамтран ажиллах ойлголцолд хүрчээ. Ази, Европыг холбосон ложистикийн зангилаа Жинжөү боомт нь Хятадын Ляонин мужийн баруун хэсэгт, Бөхай тэнгисийн баруун хойд хэсэгт оршдог байна. Жилдээ 100 сая тонн ачаа боловсруулах хүчин чадалтай Хятадын хамгийн хойд талын боомт аж.

Монгол Улс жилдээ 90 мянган ширхэг чингэлэг ачаа импортоор авч 80 мянган чингэлэг буцаадаг. Импортын ачааны ихэнх дамждаг Тяньжин боомт жилд 500 сая тонн ачаа боловсруулдаг.Тяньжинд үүсдэг чингэлгийн бөөгнөрлийг арилгахын тулд Жинжөү боомтыг ашиглах, үүний тулд зүүн босоо тэнхлэгийн төмөр замаа барьж далайн боомттой холбогдсон 2 дахь гарцтай болохыг чухалчилж байна.Тяньжин боомтын өрсөлдөгч Жинжөү боомт Монголоос 866 км зайд оршдог. Эл боомтыг ашигладаг болсноор чингэлгийн бөөгнөрөл арилж, тээврийн үнэ буурч, импортын ачаа маш хурднаар ирдэг болно гэж үзэж байна. Чингэлгийн түгжрэлийг арилгахын тулд дараах ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай.

  1. Чойбалсан-Хөөт-Бичигт, Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замын төслүүдээ хурдан хэрэгжүүлэх,
  2. Бичигт хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх,
  3. Ачаа тээврийн терминалуудыг байгуулах,

4. Бичигт хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох зэрэг зүүн бүсийн томоохон дэд бүтцийн цогц төслүүдээ хэрэгжүүлснээр чингэлгийн түгжрэлийг арилгах боломжтой гэж үзэж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгөөр тогтоолоо

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурлаас хөдөлмөрийн...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...

Н.Учрал: COP17-гоос хүлээж буй өөрчлөлт бол амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм

Монгол Улсын далбаа Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай...