Т.Аюурсайхан: Дүү нь хэрэгт холбогдоход ахад нь нялзааж болохгүй

Нүүрсний гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр “Би шүүгчээс татгалзах хүсэлт гаргаагүй. Шүүх хурлыг сунжруулахгүйгээр явуулаасай. Үнэн бодит мэдээллийг олон нийт мэдэх хэрэгтэй. Нүүрсний гэх хэргийг шалгаад олон сар боллоо. Удахгүй энэ хэрэгтэй холбоотой УИХ-ын сонсгол болох юм шиг байна. Хэтэрхий олон сар нүүрсний хэрэгт холбоотой мэтээр гүтгүүллээ. Сайд, гишүүний ажлаа өгч байгаад шалгуулаад нэг талдаа гарна гэсэн итгэлтэй явж байгаа. Нүүрстэй холбоотой ямар ч асуудал байхгүй. Энэ 11 хүн тус бүрд нь шалгуулаад шүүх дээр ирж байгаа юм шиг байна. Намайг хоёр зүйл ангиар шалгаж байна. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, бусдыг элсүүлсэн, нөгөөх нь үндэслэлгүй хөрөнгөжсөн. Аль алинд нь тайлбараа хэлсэн. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэдэг заалт хүний санаанд оромгүй.

МАН-ын шинэчлэлийн хороо 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Тэр хүртэл улс төрийн намыг өөрчлөх, улс төрийн намд бугшсан ямар асуудал байдаг билээ. Тэр бүхний эсрэг тэмцэж, жагсаж цуглаж явсан. Үндсэн хуулиар эвлэлдэн нэгдэх эрхтэй. Шинэчлэлийн хороо бол оюутан залуус, ахмадууд тухайн үед нийлээд явж байсан. Энэ заалт бол нэг ёсны эрүү шүүлт гэж үзэж байна. Шударгаар шийдэгдэх байх гэсэн үүднээс иргэний үүднээс шалгуулсан. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэгт тайлбар хэлэхэд шалгуулаад л явж байгаа. Нийтээрээ шалгуулснаар төрд итгэх итгэл сайжирна гэсэн байр сууринаас хандаж ирсэн. Энэ тал дээр хуулийн байгууллагын ажилд хүндэтгэлтэй хандана. Нүүрсний хэрэгтэй ямар ч холбоогүй. Зөвхөн нүүрстэй холбоотой бус өнгөрсөн хугацаанд надтай холбоотой авлига албан тушаалын хэрэг байгааг хатуу чанга шалгалаа. Миний ажлын албанд ажиллаж байсан хүмүүс ЭТТ-д орсон асуудал байгаа юм байна. Тэр хүмүүс өөрсдийнхөө хүсэл зоригийн дагуу явж байсан. Үндсэн хуулиар ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхтэй.

Түүнээс биш хүмүүсийн холбогдсон хэргийг бусдад нялзааж болохгүй. Дүү нь хэрэгт холбогдлоо гэхэд ахад нь хэрэг нялзааж болохгүйг хуульд маш тодорхой заасан. Ерөнхийлөгчтэй уулзаж тусламж хүссэн гэдэг мэдээлэл ташаа. Тэр хүнтэй уулзаагүй олон сар өнгөрч байна. Мэдээж намынхантайгаа уулзах боломж хязгаарлагдмал. Нүүрсний сонгсолд оролцох хүсэлтээ илэрхийлнэ.

Өнгөрсөн арван сарын хугацаанд намайг хэвлэл мэдээллээр зохион байгуулалтаар ямар шугамаар мөнгө хаяад байгааг та бүхэн харж байгаа байх. Нэг хүн рүү асуудлыг чиглүүлж байгаа нь цаана нь бодит нүүрсний хэргийг замхруулах гээд байгаа юм биш биз гэсэн хардлага байна. Нүүрсний хэрэг үүсч байхад маш далайцтайгаар оффтейк гэрээ, төмөр зам тээврийн асуудал хөндөгдөж байсан. Ямар этгээдүүд энэ хэргийн цаана байгааг та бүхэн харах байх. Би Тавантолгойн дотоод хэрэгт оролцдоггүй байсан. Эзэнгүй хэрэг байна гэж байхгүй. Хуулийн байгууллага зохих ёсоор илрүүлэх ёстой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эко глобал ложистикс” компани “ТОП-100” аж ахуйн нэгжээр дахин өргөмжлөгдлөө

Экспортын гол орлогыг бүрдүүлдэг нүүрс тээврийн салбарт үйл ажиллагаа...

Нийгмийн даатгалын санг цөлмөсөн хүмүүст дахиад 300 саяыг зарлагадна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын...

Коммунизм оршсоор буй ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР

Цахилгаан хэрэглэдэггүй хүн, байгууллага гэж нэг ч байхгүй. Тэгсэн...

Эх нялхасын төв 500 сая төгрөгийн шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв нь хүүхдийн болон...