Ж.Сүхбаатар: Түгжрэлийн суурь шалтгаан нь авлига

НИТХ-ын ээлжит XVIII хуралдаан боллоо. Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар хуралд оролцож, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд хийж байгаа ажлуудаа товч танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас түгжрэлийн асуудалд бодлогын дэмжлэг үзүүлэхээр онцгойлон анхаарч байгаа. 2022 оноос нийт 837 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн байна.  Төлөвлөсөн арга хэмжээний 97 хувь буюу 808.9 тэрбумын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан” гэв.

Улаанбаатар хотын авто замын сүлжээний тухайд сүүлийн 10 жилийн хугацаанд 19 хувиар нэмэгдсэн байна. Тодруулбал, 954 км урттай зам 2023 оны байдлаар 1213 км болсон бол тээврийн хэрэгслийн тоо 234.2 мянгаас 661 мянга болж 2.5 дахин нэмэгдсэн гэдгийг тэрбээр мэдээлэлдээ онцоллоо.

Мөн “Авто машин, хүний суурьшил, барилгажилт цаашдаа ч өсөн нэмэгдэнэ. Энэ бүхний урхаг нь түгжрэл. Дэлхийн хотуудын түгжрэл хөгжил дэвшил, хүн амын өсөлтөөс шалтгаалж байгаа бол Улаанбаатарын түгжрэлийн суурь шалтгаан нь авилга” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...