Эрт илрүүлэг: Хорт хавдарын 3215 тохиолдолд ходоод, элэг, хөхний хорт хавдар зонхилон илэрчээ

Одоогоос яг жилийн өмнө Засгийн газраас улс орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэдээ хамруулах ажлыг эхлүүлсэн. Тэгвэл НЭМҮТ-өөс мэдээлснээр тавдугаар сарын нэгний байдлаар эрт илрүүлэг үзлэг оношилгоонд нэг сая иргэн хамрагджээ.

 Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн 55 хувь нь эмэгтэй, 45 хувь эрэгтэйчүүд байгаа бөгөөд  60.5 хувь нь 0-17 насны хүүхэд байна.  Мөн үзлэгт хамрагдсан иргэдийн 49.7 хувь нь орон нутгаас,  50.3 хувь Улаанбаатараас хамрагджээ.

18-30 насныхан эрт илрүүлэгт  хамгийн  бага буюу нийт хамрагдах ёстой иргэдийн 10.6 хувь нь л хамрагдсан гэсэн тооцоо гарсан байна. Энэ насныхан нэрүүл мэндийн даатгалаа төлөөгүй, оршин суух  хаягтаа байнга байдаггүй, эрт илрүүлгийн ач холбогдлыг төдийлөн сайн ойшоохгүй,  мэдэхгүй байгаа зэргээс хамрагдах нь  цөөн  байна гэж НЭМҮТ-ийн мэргэжилтэн хэллээ.

Эрт илрүүлэгт хамгийн сайн хамрагдсан 0-17 насныхны  дунд  амны хөндийн өвчлөл маш түгээмэл байжээ. Нийт илрүүлгийн хүрээнд хорт хавдарын 3215 сэжигтэй тохиолдлыг  илрүүлсэн ба ходоод, элэг, хөхний хавдар  зонхилон илэрчээ.

Хоол боловсруулах, дотоод шүүрэл, шээс бэлгийн зам, амьсгалын замын өвчин зонхилон илэрсэн байна.

Эрт  илрүүлэг хөтөлбөр энэ он дуустал үргэлжлэх бөгөөд цаашид зургаан багц насны хүрээнд жилд нэг удаа эрт илрүүлэгт  хамруулах ажээ. Эрт илрүүлэгт орохоор ирэхдээ эмчээсээ хэрхэн биеэ бэлдэх  талаар зөвлөгөө авч ирэхийг мэргэжлийн хүмүүс санууллаа. Учир нь шинжилгээнд орох ёстой иргэн  өглөө хоол  идсэн, бохь зажилсан, өтгөнөөс шинжилгээ авах боломж бүрдүүлж биеэ бэлдээгүйгээс буцах тохиолдол гарч байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2023...

“Гашуунсухайт-Ганцмод”-ны төсөл хэрэгжсэнээр нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10.000 ам.долларт хүргэнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр...