500 гаруй хүүхдийн эцэг болсон донор залууг эр бэлгийн эсээ хандивлахыг шүүхээс хориглолоо

Баасан гарагт Голландын шүүх дэлхий даяар 500-600 хүүхдийн эцэг болсон,  эр эсийн донор залууг бэлгийн эс хандивлахаа зогсоохыг үүрэг болгожээ.  41 настай Голланд эрийг үрийн шингэн өгөхийг хориглож, зөрчсөн тохиолдолд 100,000 евро буюу 110,000 доллараар торгохоор шийдсэн  байна.

Шүүхээс мөн түүнийг гадаадад байгаа эмнэлгүүдэд хадгалуулсан эр бэлгийн эсүүдээ устгуулахыг үүрэг болгожээ.

Донор авч хүүхэдтэй болсон эцэг эхийн төлөөллүүд болох Голландын эцэг эхчүүдийн эрх ашгийг төлөөлсөн сангаас гомдол гаргасны дагуу шүүх хурлыг явуулсан бөгөөд . тэд энэ хүний ​​үргэлжлүүлэн эр бэлгийн эсээ хандивлах нь хүүхдүүдийн хувийн амьдралын эрхийг зөрчинө гэж үзжээ. Ирээдүйд хоорондоо хайр дурлалын харилцаа тогтоох,  санамсаргүйгээр цус ойртолт олох магадлалтай гэж үзсэн байна. 

Голланд залуугийн эр бэлгийн  эсийн их хэмжээний хандив анх 2017 онд ил болсон бөгөөд тэрээр энэ үед аль хэдийн 100 гаруй хүүхэдийн  эцэг болсон байсан  тул Голландын эмнэлгүүдэд донор болохыг хориглосон аж.

Гэвч тэрээр гадаадад, тэр дундаа олон улсад үйл ажиллагаа явуулдаг Данийн эр бэлгийн эсийн Cryos банкинд хандив өргөсөөр байв. Мөн эр бэлгийн эсийн донор хайдаг сайтууд дээр өөрийгөө донороор авахыг санал болгосоор байсан бөгөөд заримдаа өөр нэр ашигладаг байжээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...