Ирэх таван жилд 14 сая ажлын байр үгүй болно

Ирэх таван жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд эдийн засаг суларч, компаниуд хиймэл оюун ухаан зэрэг технологийн хэрэглээг илүү нэмсэнээр дэлхийн хөдөлмөрийн зах зээлд асар их хэмжээний өөрчлөлт гарах болно. Дэлхийн удирдагчдын зохион байгуулдаг жил бүр Швейцарийн Давос хотноо болдог  Дэлхийн эдийн засгийн форумын үеэр  уг  мэдээллийг дэлгэсэн юм.   Уг  форум ням гарагт болсон бөгөөд 800 гаруй компанийн судалгаанд үндэслэсэн дээрх  дүгнэлтээ гаргажээ.

 2027 он гэхэд 69 сая шинэ ажлын байр бий болж, 83 сая ажлын байрыг халагдана,  энэ нь одоогийн ажлын байрны 2%-тай тэнцэхүйц буюу нийт 14 сая ажлын байр үгүй болно гэж үзсэн байна.

Компаниудад хиймэл оюун ухааны хэрэгслийг хэрэгжүүлэх, удирдахад нь туслах шинэ ажилчид хэрэгтэй болно. ДЭМБ-аас мэдээлснээр мэдээллийн шинжээч, эрдэмтэд, машин сургалтын мэргэжилтэн, кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн ажил эрхлэлт 2027 он гэхэд дунджаар 30%-иар өсөх төлөвтэй байна.

Одоогоор нийт ажлын 34 хувийг машин гүйцэтгэдэг гэж тооцоолол гарсан ба 2027 он гэхэд нийт хүний гүйцэтгэдэг ажлын 42%-ийг автоматжуулсан  байх болно гэж тооцоолжээ. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн...

Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

“Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” гэсэн уриан дор...