Самсунгийн ашиг 95 хувиар буурчээ

Самсунг компанийн үйл ажиллагааны ашиг нь 1-3-р сард 640 тэрбум вон (478.6 сая доллар) болж буурсан нь жилийн өмнөх үеийн ашгаас 95%-иар буурч, сүүлийн 14 жилийн хугацаан дахь  хамгийн бага ашиг болжээ. 
 Инфляцийн өсөлтөөс болж дэлхийн олон оронд худалдан авалт багассан.Үүний үр дүнд ухаалаг гар утас, персонал компьютер, сервер үйлдвэрлэгч компаниудын нөөц хомсдож, чипний үнэ өмнөх есөн сарын хугацаанд 70 орчим хувиар унасан байна.

Дэлхий даяар хэрэглээний цахилгаан барааны эрэлт буурч, чипний илүүдэл үүссэн нь үндсэн бизнест нь нөлөөлсний улмаас БНСУ-ын “Samsung Electronics” компанийн өнгөрсөн улирлын ашиг сүүлийн 14 жилийн хамгийн доод үзүүлэлтэд хүрч буурчээ.

Самсунгийн чипний бизнесийг хариуцдаг “Device Solution”  гэхэд 4.85 их наяд воны /3 тэрбум орчим ам.доллар/ алдагдал хүлээжээ.

Самсунг компани энэ оны хоёрдугаар хагаст “зах зээл аажмаар сэргэж, дэлхийн эрэлт сэргэнэ гэж үзэж чипний бизнесээ өндөр хүчин чадалтай сервер болон гар утасны бүтээгдэхүүнд чиглүүлнэ гэж мэдэгдээд  байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...