Хуулийн үнэгүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөг болно

НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөгийг тавдугаар сарын 1-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна.

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй энэхүү өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны гишүүдээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам оролцох юм.

Мөн Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим зэрэг байгууллагууд хамтран оролцоно.

Иргэд та бүхэн өдөрлөгт хүрэлцэн ирж хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл  аваарай. Түүнчлэн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдох боломжтой.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...