ОХУ дайныг шүүмжилсэн залуусаа хорьж, шүүж байна хуваалцах FacebookTwitterPinterestWhatsApp 2023 оны 01 сарын 30 12:13 ОХУ-ын эрх баригчид Украйны эсрэг дайныг шүүмжилсэн залуу үеэ хорьж цагдаж байгаа талаар CNN мэдээлжээ. Тухайлбал, 19 настай Олеся Кривцова 10-р сард Крымын гүүрэн дээр болсон дэлбэрэлтийн дараа ОХУ-ын Украйны эсрэг түрэмгийллийг ISIS, Аль-Каида, Талибаны террор ажиллагаатай адилтган инстаграммдаа пост оруулсан учир Оросын армийн нэр хүндийг олон нийтийн сүлжээгээр гутаан доромжилсон, терроризмыг зөвтгөдөг хэмээн буруутгагджээ. Бүсгүйн хөдөлгөөн бүрийг хянадаг бугуйвч хөлд нь зүүж гэрийн хорионд оруулсан байна. Тэрээр Архангельск хотын баруун хойд хэсэгт орших Хойд (Арктик) Холбооны Их Сургуулийн оюутан бөгөөд Оросын нийгмийн сүлжээнд оюутны чатаар дайны талаар шүүмжилсэн нийтлэл бичсэн учир Оросын армийн нэр хүндийг гутаасан хэргээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа ажээ. Олеся одоо Архангельск мужийн Северодвинск дахь ээжийнхээ байранд гэрийн хорионд байгаа бөгөөд интернетэд орох, харилцааны бусад хэлбэрийг ашиглахыг хориглосон байна. Кривцовагийн өмгөөлөгч Алексей Кичин “Олесягийн хэрэг анхных ч биш, сүүлчийнх ч биш” гээд өсвөр насны охин Оросын армийн нэр хүндийг гутаасан хэргээр гурван жил, терроризмыг зөвтгөсөн гэсэн зүйл ангиар долоо жил хүртэл хорих ял авч магадгүй байна гэжээ. Олеся эсэргүүцлээ илэрхийлж бугуйвч зүүгээгүй шагайн дээрээ “Том ах чамайг харж байна” гэсэн бичээс бүхий ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины нүүрийг аалзны биед наасан шивээс хийлгэжээ. Хүний эрхийн хараат бус ажиглагч “OVD-Info” байгууллагаас мэдээлснээр 2022 онд Орост интернетээр терроризмыг зөвтгөсөн гэх үндэслэлээр дор хаяж 61 хэрэг үүсгэн, одоогийн байдлаар 26 хэрэгт ял оноожээ. Олесягийн ээж Наталья Кривцова, ОХУ-ын засгийн газар миний охины хэргээр далимдуулж олон нийтэд анхааруулга өгөхийг хичээж байна гэжээ. Энэ хэрэг нь Олеся Кривцовагийн үзэл бодлоо олон нийтэд илэрхийлснээс болж эрх баригчидтай тэрсэлдсэн анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн тавдугаар сард тэрээр дайны эсрэг зурагт хуудас тарааж Оросын армийн нэр хүндийг гутаасан хэргээр захиргааны хариуцлага хүлээж байсан бөгөөд ижил зүйл ангиар давтан гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хэрэг үүсгэхээс аргагүй байдалд хүргэсэн аж. “Тэр шударга ёсны мэдрэмж өндөр байгаа нь түүний амьдралыг хэцүү болгодог. Амаа хамхиж чадахгүй байгаа нь одоо ОХУ-д томоохон нүгэл болж байна” гэж ээж нь CNN-д ярьжээ. өмнөх нийтлэлБаруун 5 аймгийн удирдлага Эрдэнэбүрэний УЦС-ын ажлыг урагшлуулах амлалт өглөөДараагийн нийтлэлЕгипетээс хамгийн эртний муммиг олжээ Сэтгэгдэл бичих Хариу цуцлахЁс бус үг хэллэг ашиглахыг хориглоно санал: Сэтгэгдэл оруулна уу! нэр: энд нэрээ оруулна уу Намайг дараагийн удаа сэтгэгдэл бичихдээ энэ хөтөч дээр миний нэр, имэйл, вэбсайтаас аваарай. Δ Их уншсан Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа Холбоотой мэдээбусад мэдээ Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ 2025 оны 06 сарын 09 12:44 Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга... Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай 2025 оны 06 сарын 09 11:11 Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль... Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ 2025 оны 06 сарын 09 11:03 Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны... Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ 2025 оны 06 сарын 06 09:29 Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...