Home Улс төр Баруун 5 аймгийн удирдлага Эрдэнэбүрэний УЦС-ын ажлыг урагшлуулах амлалт өглөө

Баруун 5 аймгийн удирдлага Эрдэнэбүрэний УЦС-ын ажлыг урагшлуулах амлалт өглөө

0
Баруун 5 аймгийн удирдлага Эрдэнэбүрэний УЦС-ын ажлыг урагшлуулах амлалт өглөө

Ховд аймагт болсон хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн удирдлагууд оролцож, бүс нутгийн хэмжээний том төслүүдийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Эрчим хүчний хараат байдлаас гаргах Эрдэнэбүрэний УЦС-ын ажлыг саадгүй урагшлуулна гэдэг дээр таван аймгийн удирдлага санал нэг байгаагаа хэлсэн юм.

Цахилгаан станцын газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх шийлдвэр Засгийн газраас гарсан. Энэ ажлыг хавраас нэлээн эрчтэйгээр явуулна гэдгээ таван аймгийн удирдлага онцолсон. Ялангуяа газар чөлөөлөлтөд орсон Увс, Ховд, Баян-Өлгийн удирдлагууд нөхөн олговрын гэрээг шуурхайлна гэв. Юутай ч 2023 онд Эрдэнэбүрэний УЦС-ын бүтээн байгуулалтад орон нутгийн удирдлагууд онцгой анхаарахаар боллоо.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here