Индонезийн хөлбөмбөгийн тэмцээний үймээнээр 32 хүүхэд амиа алдсан

Индонези улсад өнгөрсөн бямба гарагт болсон хөлбөмбөгийн тэмцээний үеэр үймээн гарч 125 хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хөлбөмбөгийн фанатууд муудсанаас эхтэй уг харамсалтай хэргийн улмаас 323 хүн гэмтсэн ба нас барсан 125 хүний 32 нь хүүхэд  байжээ. Амиа алдагсдын хамгийн бага нь 3 настай байв.

Үймээнийг дарахын тулд цагдаа нарын хэрэглэсэн нулимас асгаруулагч үзэгчдийг  улам сандаргаж бүгд гарах гэж дайрснаас олны хөлд дарагдаж хүмүүс амиа алдсан.  Тэгвэл уг хэргийг шалгах бие даасан  багийг тус улсын Хүний эрхийн комисоос байгуулжээ.

Мөн тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо амиа алдсан хүмүүсийн гэр бүлд нэг хүний 3200 ам. долларын нөхөн олговор олгоно гэдгээ мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...