Усаа хэмнэх энгийн боловч үр дүнтэй аргууд

Усаа хэмнэх нь эдийн засгийн үр ашигтайгаэс гадна байгальдаа оруулж буй хувь нэмэр гэдгийг хүн бүр мэддэг. Тэгвэл ахуйн хүрээнд усаа хэмнэх энгийн аргуудаас хуваалцъя.

  • Эвдэрхий цорго байгаа бол яаралтай янзлуулаарай. Ийм цоргоор өдөрт 75 литр ус дэмий урсдаг.
  • Суултуурын ус татах  бүрт 8 литр ус үрэгддэгийг тогтоогоод аваарай. Жижиг үс, хялгас, цэвэрлэгч бодисны үлдэгдэл арилгах зэргээр дэмий усаа татахгүй байх нь ус хэмнэх зөв хэвшил.
  • Аяга тавгаа угаахдаа эхлээд  хөнгөн арчаад угаавал ус бага үрэгдэнэ.
  •  Шүдээ угаасны дараа амаа зайлахдаа аяга ус хэрэглэж заншвал та жилд 9100л ус хэмнэх болно
  • Гоймон чанасан  усаа тосгууртаа юүлснээс соус бэлдэхдээ ашиглаарай.  Илүү амтлаг болно.
  • Угаалыг машин, аяга угаач машиныг бүрэн дүүргэж ашигла.  Угаалгын  машиныг дүүргэж уагаахад дунджаар 100 литр ус зарцуулдаг. долоо хоногтоо 2 хийдэг угаалгаа нэг болгоход та 100 литр ус хэмнэнэ.
  • Мөстэй ундаанаас үлдсэн мөс болон будаа угаасан  ус, өндөг чанасан ус зэргийг тасалгааны ургамал услахад ашиглах
  • Ахуйн  хүрээнд ашигласан саарал усаар автомашинаа угаах
  • Халуун ваннд хэвтэх үнэхээр сайхан, гэвч үүнийг орой бүр орохыг зөвлөмөөргүй байна. Их хэмжээний ус (стандарт ваннд нийт 240 литр ус багтана) хэрэглэхийн зэрэгцээ энэ зуршил таны арьсанд тийм ч сайнаар нөлөөлөхгүй л болов уу. Өөрийгөө шүршүүрт хурдан орж сургаарай. Хүйтэн бол бүр ч сайн.
  •    Суултуур болон угаалтуурт том хэмжээний хог хаягдал хийхгүй байх. Урсах боломжгүй том хог хаягдлыг бохирын шугамд хийснээр шугам бөглөрч бусад айл өрхийн угаалтуур, суултуураар бохир хальдагийг анхаарах

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Prada” 1.4 тэрбум доллараар “Versace”-г худалдан авлаа

"Prada" пүрэв гарагт Versace-г худалдан авлаа. Тодруулбал, "Prada"-ийн эзэд...

Дорнод, Архангайд гарсан түймрийг бүрэн унтраалаа

Архангай аймгийн Цэнхэр суманд энэ сарын 9-нд гарсан ойн...

Токиод хулгайн хэргээр баригдсан монгол эмэгтэй өөрийгөө буруугүй гэж мэдүүлжээ

Токио хотын цагдаа нар 36 настай монгол эмэгтэйг Тайто...

Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр Францын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр 2025 оны...