Дэлхийн усны өдөр 2022- “Газар доорх ус: Далд баялгийн Ил үнэ цэнэ”

2022 оны Дэлхийн Усны өдрийг “Газар доорх ус: Далд баялгийн Ил үнэ цэнэ” сэдэв дор тэмдэглэн өнгөрүүлэхээр  болсон байна. Энэ жилийн усны сэдвийг Стокгольмд болсон НҮБ-ын Усны байгууллагын хуралдаанд нийт 15 сэдэв хэлэлцсэнээс  хамгийн их санал авсан “Groundwater: Making the Invisible Visible”  сэдэв доорх тэмдэглэхээр болжээ. Энэ сэдвийн хувьд далд баялаг болох газар доорх усны ач холбогдол, үнэ цэнэ, үр нөлөө, хүртээмж үлэмж их бөгөөд энэхүү бидэнд ил харагддаггүй баялгаа хамгаалж, сэргээж, судалж, илүү их таньж мэдрэх гэсэн санаа юм. Энэ жилийн усны өдрийг дэлхий  хэмжээнд Газар доорх усны нөөцийн Үнэлгээний Олон улсын Төв, ДЦУБ, ЮНЕСКО-той хамтран зохион байгуулах юм байна.

Газар доорх усыг агуулж буй орчинг уст давхарга гэх ба газар доорх ус хур бороо, хайлсан цас мөс, нуур, цөөрмийн голын гулдрил, ёроолын шүүрлээр (гидравлик холбоогоор) тэжээлээ авч сэлбэгдэнэ.

Ус агуулагч давхаргад байрлах газар доорх ус хоногтоо 8-60 см хурдтай янз бүрийн чиглэлд урсаж, хөдлөх зүй тогтолтой тул газар доорх ус 10, 100 болон 1000 мянган жилээр уст давхаргад агуулагдана. Газрын доорх усны нас буюу түүний сэлбэгдэх хугацаа нь газрын доорх ус анх хур борооноос тэжээлээ авсан өдрөөс өнөөг хүртэлх хугацааг хэлнэ.

Дэлхийн газар доорх усны нөөцийг 31,244,000 км3  гэдэг бөгөөд авч ашиглаж буй газар доорх усны 67 хувийг усалгаанд буюу хүнсний үйлдвэрлэлд  хэрэглэж байна. Мөн ашиглаж буй нийт газар доорх усны 22 хувийг унд ахуйн зориулалтаар хэрэглэнэ. Харин 11 хувийг нь янз бүрийн үйлдвэрлэлийн зориулалтаар  хэрэглэдэг байна.

Газар доорх ус нь Монгол орны хамгийн чухал усны нөөц юм.

Газар доорх усны судлаачид (Н.А Маринов, Г.Цэрэнжав,Н.Жадамбаа)  манай орны газрын доорх усны байгалийн баялгийн  нийт хэмжээг тооцоолсон байдаг бөгөөд түүний хэмжээ 10.9-16.0 шоо км /жил байна гэжээ. Жилд унах хур тунадасны тодорхой хэсэг хөрс, газар доорх усыг  тэжээхэд зарцуулагдах ба Монгол гол мөрний урсацын 15-40 хувийг ул хөрсний буюу газар доорх усны тэжээл эзэлдэг байна. 

Өнөөдрийн байдлаар УЦУ-ын албаны гадаргын усны ажиглалт хэмжилтийн улсын сүлжээнд 40 орчим цэгт газар доорх усны түвшинг хэмжиж, мэдээллийн сан үүсгэж,  дээрх цэгүүдээр газар доорх усны түвшинг нэгтгэж дүгнэдэг байна.

 Сүүлийн 20 гаруй жилд бага гүний уст давхарга дахь газрын доорх усны түвшин  доошилсоор байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Есдүгээр сарын 1 гэхэд Багахангай–Хөшигийн хөндий-Эмээлтийг төмөр замаар холбоно

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох ажлын хэсгийнхэн Багахангай–Хөшигийн...

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана

Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтвортой...

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...