В.Путин энхийн хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн гэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Ерөнхийлөгчтэй биечлэн уулзаж, энхийн хэлэлцээ хийхээр тохиролцсон гэж “Daily mail” мэдээллээ. Путин ирээдүйд хэзээ нэгэн цагт хэлэлцээ хийх нь ойлгомжтой гэдэгтэй эвлэрсэн гэжээ.

Мариуполь хотын энгийн иргэд орогнож байсан урлагийн сургууль, театрын барилга Оросын бөмбөгдөлтөд өртсөний дараа Путиныг дайны гэмт хэрэг үйлдсэн гэж Зеленский буруутгасан. Тэрбээр нэгдүгээр сараас хойш Оросын Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлт тавьж байсан.

Украин болон барууны орнууд Путиныг ямар ч шалтгаангүйгээр түрэмгийллийн дайн эхлүүлсэн гэж үздэг. НҮБ-ын Хүний эрхийн албанаас мэдээлснээр, өнгөрөгч баасан гарагийн байдлаар Украинд 847 иргэн амиа алдаж, 1399 хүн шархадсан байна. Нас барагсдын 112 нь хүүхэд байсан гэж Украины Ерөнхий прокурорын газраас мэдээлжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...