Туул голын урсацын 10 орчим хувийг нийслэлийнхэн “хэрэглэдэг”

Аливаа гол мөрний усны нөөцөөс авч ашиглаж болох усны хэмжээ дунджаар 10 хувь байдаг ажээ. Нийслэл хотын хувьд Туул голын урсацын 10 орчим, зарим тохиолдолд 12 хувийг нь нийслэлийнхний хэрэгцээнд хэрэглэж байна. Энэ хэмжээ өсч 20 хувь хүрвэл хэрэглээг хязгаарлахаас өөр аргагүйд хүрнэ гэж мэргэжлийн хүмүүс тайлбарладаг.  Иймээс Улаанбаатар хотын нийт хэрэглээний ядаж 20-30 хувийг нь саарал усаар орлуулах шаардлагатай гэсэн тооцоог салбарын  яамнаас гаргажээ. Харин нөгөө талд Улаанбаатар хотын иргэн бүр, айл өрх, албан байгууллага бүр усаа хэмнэж хэвших ньбайгалиа, гол  усаа хайрлан хамгаалж байгаа нэг хэлбэр гэдгийг  ч маш сайн ухамсарлах  хэрэгтэй байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...