Гачууртын эх үүсвэр төсөл гэр хорооллын усан хангамжийг нэмэгдүүлж байна

“Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд  “Ундны усны Гачууртын эх үүсвэр” төслийг хэрэгжүүлж буй. Уг төслөөр Туул голын ай савын Гачуурт дахь хэсэгт 21 гүний худаг шинээр барьсан бөгөөд олборлосон усыг Гачуурт усан санд хуримтлуулан ариутган цэвэршүүлсний дараа ф700 мм-ийн диаметр бүхий хоолойгоор дамжуулан Улаанбаатар хотын зүүн, хойд бүсийн усан санд нийлүүлж хотын ус хангамж, тэр дундаа гэр хорооллын усан хангамжийг нэмэгдүүлж байгаа юм.

Тодруулбал  Дарь-Эх, Дамбадаржаа, Толгойт, Чингэлтэй, Дэнжийн 1000, Баянхошуу зэрэг гэр хорооллын хэсгүүд төвлөрсөн шугамд холбогдсон ба 24 цагаар тасралтгүй ус авах боломжтой болсон юм. Үүнээс гадна  Гачууртаас зүүн хойд бүсийн усан сан хүртэлх магистрал шугамд шилээр хүчитгэсэн пластик болон шилээр хүчитгэсэн зуурмагийн нийлмэлээс бүтсэн пластик хоолойг цэвэр усны шугамд ашиглаж байгаа нь техникийн хувьд мөн дэвшилт болжээ. Энэхүү хоолой нь хөнгөн жинтэй, нягтаршил ихтэй, бат бөх, эдэлгээ удаан бөгөөд угсархад хялбар, хүчил шүлтэд тэвсэртэй тул хөрс, усны төрөлд ашиглах бүрэн боломжтой зэрэг олон давуу талтай юм байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх санамж байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын аудитын “БДО” (BDO) компани...

Нийслэл 2026 оны төсвөө тодотгон баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан өнөөдөр /2026.06.22/ болж,...

BRT төслийн нарийвчилсан ажлын зураг, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...