Монгол цэргийн баярт зориулсан “Бодогдоод байх юм“ тоглолт болно

“Монгол цэргийн баяр” энэ сарын 18-ны өдөр тохионо. Тус өдрийг тохиолдуулан Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин СТА Д.Даваадорж “Бодогдоод байх юм” анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтод МУГЖ Д.Энхзул, Ө.Уянга, МУСТА Л.Чулуунбаатар, Ч.Алтантүлхүүр, Цэргийн дуу бүжгийн чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох аж.

Тоглолтод “Бодогдоод байх юм”, “Зул гоо”, “Хайр”, “Нартад ганцхан нутаг” зэрэг нутаг ус, аавын ээжийн дуунуудаас гадна “Хэнгэрэг дэлхийн цэрэг” хэмээх энхийг сахиулагчдын сүлд дуу, “Халагдах цэргийн вальс” зэрэг олон сайхан дуунууд дуулагдах юм.

Тоглолт энэ сарын 14-нд Монгол бөхийн өргөөнд 19.00 цагаас тоглогдоно.

Тэрбээр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул аж.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Сэлбэ ухаалаг хотод Кембрижийн хөтөлбөртэй, 1260 хүүхдийн суудалтай сургууль барина

Нийслэлийн Боловсролын газрын ажлын хэсэг 2026 оны 10 дугаар...

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...