Корона цаашилж, хаврын синдром наашлав

Дэлхий нийтийг айдаст автуулсан Ковид-19 цар тахал биднээс хоёр жилийн хэвийн амьдралыг хулгайлав. Эдийн засаг агшиж, ачаа бараа тасалдаж, экспорт хумигдсан гээд олон шинэ сорилттой нүүр туллаа. Үүн дотроос хамгийн харамсалтай нь Монгол Улс цар тахлаар 2100 иргэнийхээ алтан амийг цаг бусаар алдав. Вакцинаа шуурхай татан авч, дархлаажуулалтыг өндөр хувьтай явуулсны үр дүнд үүнээс ч олон хүн амь насаа алдахаас сэргийлж чадсан нь эрүүл мэндийн салбарынхны зүтгэл.

Ойрын хэд хоногт Ковид-19-ийн халдварын тоо огцом буурлаа. Коронагийн аюул цаашилж байх шиг байна. Мэдээж санаа бүрэн амрах яагаа ч үгүй. Халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг мөрдөх нь чухал. Өдөрт хэдэн мянгаараа бүртгэгдэж байсан халдварын тоо өнөөдөр гэхэд улсын хэмжээнд 161 тохиолдол болж буурчээ. Шинжилгээ өгөх хүний тоо эрс буурсан нь үүнд нөлөөлж байж болох ч дархлаажуулалтын үр дүн том орон зай эзэлнэ.

Олон баяр, тэмдэглэлт өдөр давхацсан энэ 3-р сард цар тахлын аюул цаашилж, урь орж байгаа хэдий ч зарим улстөрч, улс төрийн хөдөлгөөнүүдийн хаврын синдром наашилж байгааг анзаарч байгаа байх. Улсын нийслэлийн төв талбайд өдөр бүр том, бага хэмжээний жагсаал тэмцэл тасрахаа болив. Үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаж цуглах нь ардчилсан улс оронд байдаг л жирийн үзэгдэл. Харин манайд жагсаал цугдааны ард дандаа хэн нэгэн улстөрч, мөнгөтэй компани, улс төрийн хүчний захиалга байдаг нь нууц биш.

Хэдхэн хоноод УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ. өнөө 76 дотроос хаа хамаагүй савчиж, богино зайн улс төр хийхээр зэхэж байгаа хүн цөөнгүй. Элдэв жижиг сажиг акц хийж олны анхаарлыг өөр тийш хандуулах гэсэн оролдлогууд Хөгжлийн банкны том луйврыг бүдгэрүүлэх гэсэн явуургүй далд санаа ч агуулж буй. Хаврын синдром хүчтэй хөдөлж буй энэ өдрүүдэд үнэн зүрхний үг, өдөөн хатгасан захиалгат улс төр хоёрыг ялгаж салгаж, өндөр сонор сэрэмжтэй байх нь чухал цаг иржээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Н.Эрдэнэхүү: Папиллома вирусний эсрэг вакцин БЗХӨ-өөс сэргийлдэг

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүдэд хүний папиллома...

Залуучуудын орон сууцны зээлийн урьдчилгааны 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх санал гаргажээ

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил...

Хилийн боомтуудад бүлэг жуулчин нэвтрүүлэх тусгай гарц нээнэ

Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах...

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...