Нөөцийн махыг энэ сарын 15-наас худалдаалж эхэлнэ

Хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлэгдэх махны хэмжээг нэмэгдүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний 42 дэлгүүрээр нөөцийн мах худалдан борлуулах бэлтгэлийг хангаж байна.

Өнөөдөр дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын газартай хамтран эдгээр аж ахуй нэгж байгууллагуудад махны чанар аюулгүй байдал, хүрэлцээ хангамж, татварын баримт олгох, эрүүл ахуй халдвар хамгаалалд анхаарах асуудлаар сургалт зохион байгуулж мэдээлэл өглөө. Мөн энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагад тулгарч буй асуудал, цаашид авах арга хэмжээний санал солилцов. Дүүргийн хэмжээнд нөөцийн махны худалдааг ирэх гуравдугаар сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хөвсгөл нуураа хамгаалах нь нэг удаагийн аянаар хязгаарлагдахгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн цахим хуудсаараа дамжуулан Хөвсгөл нуурыг цэвэрлэсэн,...

Наймдугаар сарын 17-ноос Нарантуул, Дүнжингарав худалдааны төв рүү богино эргэлтээр автобус үнэгүй үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд...

Оюутан цэргүүд эх орондоо үнэнч зүтгэх тангараг өргөлөө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэн...

Б.Мөнхбат: Нийслэл бондын хүүгийн алдагдалд ороогүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.10/ үргэлжиллээ. Хуралдаанаар...