Европт дайны, Монголд эв эеийн салхи сэвэлзэв

Үндэсний спортынхон анх удаа чуулжээ. Ингэхдээ нүүдэлчин ард түмний өв соёлын салшгүй бүрэлдэхүүн болсон үндэсний спортод бугласан идээ бээрээ шахъя, орчин цагтай уялдуулан хөшжүүлье, эв нэгдэл, ёс жудагийг эрхэмлэн сахья хэмээн илэн далангүй ярилцжээ. Өөртөө допинг шахаж үзэгч түмнээ басамжилдаг бөхчүүд, уяачдыг дунд гаарсан эрлийз хурлийз адууны маапааныг нэг талддаа гаргая, цэгцэлье гэдгээ ч ярилцаад авчээ. Одоо нэг ингэж идээ бээрээ шахах цаг болсон.
Чуулганыг санаачилсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрийн гурван наадам, шагайн харваа, мөсний шагай, мөсний сур харваа зэрэг багийн спорт, монгол бие хамгаалах урлаг, тэмээн поло зэрэг спортыг хөгжүүлэн дэлгэрүүлэх уриалга дэвшүүлж, хамтран ажиллая гэжээ. Үндэсний спортоо хойч үедээ өвлүүлэхээс гадна цаг үетэйгээ нийцүүлэн хөгжүүлэх шаардлага тулгамдсан асуудал болсон нь үнэн.
Өнгөц харвал үндэсний спортын төлөөллүүд чуулсан мэт боловч цаад том мэссэж нь үндэсний спорт, өв соёлоор дамжуулан ёс жудагаа дээдлэн сахих, эв эеийг нандигнан эрхэмлэхийн чухлыг ойлголцсон чуулган боллоо гэж төлөөлөгчид дүгнэж байна лээ. Европ тивд дайны гал дүрэлзэж байхад талын Монголд эв эеийн салхи сэвэлзсэн, үндэстний дархлаагаа бататгасан ийм нэгэн үйл явдал болж өнгөрлөө.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүлэв

Аравдугаар сарын 1-ний байдлаар хагас коксон түлш, сайжруулсан шахмал...

Японд хамгийн сайн нойртой хүнийг шалгаруулж 2.22 сая иенээр байлжээ

Японы Токио хотод ер бусын нэгэн тэмцээн болж хэн...

Сэлбэ ухаалаг хотод Кембрижийн хөтөлбөртэй, 1260 хүүхдийн суудалтай сургууль барина

Нийслэлийн Боловсролын газрын ажлын хэсэг 2026 оны 10 дугаар...

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...