Архины үйлдвэрүүдийн орлого 2 дахин нэмэгдсэн

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

…Халамжийн бодлого тэлж, аманд нь халуун хоол халбагадаж өгсөөр байгаад ажил хийх хүнгүй боллоо. Миний сонссон мэдээллээр архи, дарс үйлдвэрлэдэг компаниудын орлого жилийн дотор хоёр дахин өссөн гэх юм. Нөгөө халамжийн бодлого чинь ходоод руу архи хэлбэрээр ороод бүгд архичин, ажил хийх хүн байхгүй. Цар тахлын дараах хөдөлмөрийн зах зээлийн, нийгмийн том аюул учрах вий дээ. Дотооддоо ажиллах хүн олдохгүй, сүүлдээ баян цатгалан Арабын улсууд шиг гаднаас ажиллах хүч авч, ажлаа хийлгэдэг, өөрсдөө төрөөс халамж авч амьдардаг улс болчих юм биш байгаа даа.

М.Оюунчимэг: Сүүлийн үеийн судалгаанаас харахад манайд халамжийг илүү шүтэж, ажил хийх хүн байхгүй болсон. Барилга, дэд бүтцийн салбар ерөнхийдөө зогсонги байдалтай болох хандлага руу орсон. Хүмүүс богино хугацаанд ажиллаж мөнгө олон сонирхолтой байна. Тиймээс бид бодлогын арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна.

Ш.Раднаасэд: Солонгос руу гурван сараар гарч ажилладаг асуудлыг хуулийн төсөлд яаж зохицуулсан бэ?

Нийт ажиллах хүчний төлбөрийн 0.5 хувийг жилд бүр хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд хуваарилна гэсэн байна. Ийм сан байдаг юм уу. Төсөвт хэдэн төгрөг тавигддаг вэ?

ХНХ-ын сайд А.Ариунзаяа: БНСУ руу улс хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу ажиллах хүч илгээдэг. Гэрээний дагуу хийгддэг учраас зөвшөөрөл нь ХХҮЕГ-аар дамждаг. Богино хугацааны виз нь ажиллах хүч биш аяллын визээр явах тохиолдлууд бий.

2020 онд 26.1 тэрбум төгрөг ажлын байрны төлбөрт орсон. Нийт ажиллах хүчний төлбөрийн 0.5 хувийг Монгол Улсын иргэдэд туслах санд төвлөрүүлнэ гэж бодвол 130 сая төгрөг болно. 2021 онд 17.4 тэрбум төгрөг цугласан. Үүний 0.5 хувь буюу 90 сая төгрөгийн асуудал яригдана. Энэ хөрөнгийг ажил хөдөлмөр эрхлэх албан ёсны гэрээгээр явж байгаа хүмүүсийн хууль ёсны эрхийг хамгаалахад зарцуулагдана. Гадаадад байгаа нийт монголчууд хамраахгүй гэсэн үг гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Сурагчдын ЭЕШ түүхийн хичээлээр лхагва гарагт эхэлнэ

Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 18-нд түүхийн хичээлээр эхэлнэ....

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмыг зургаадугаар сарын...

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажил эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоол...

А.Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх захирамж гарган, Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг...