Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй хэвлэл мэдээллийн байгууллагыг тодруулна

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах харилцаа холбоо, мэдээллийн технолоийн салбарын орон тооны бус Дэд зөвлөлөөс хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгийг шалгаруулах ажлыг зохион байгуулж байна.

Хэрэв танай цахим хуудас /вебсайт/ нь хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрхийг хангах чиглэлээр дохионы хэл, эсхүл бичгэн тайлбартайгаар хүртээмжтэй хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар нийгэмд эерэг ойлголт, хандлага төлөвшүүлэхэд дараах чиглэлээр хувь нэмрээ оруулсан гэж үзэж байгаа бол энэхүү оны шилдэг шалгаруулах ажилд нэрээ дэвшүүлж, холбогдох мэдээллийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт хүргүүлнэ үү.

Ерөнхий шалгуур үзүүлэлт: (“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг”-ийг шалгаруулах журамд зааснаар)

  1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар нийгэмд эерэг ойлголт, хандлагыг төлөвшүүлэхэд идэвх санаачлагатай ажиллаж, сайн туршлага, тулгамдаж буй асуудлуудын талаар цаг алдалгүй, түргэн шуурхай, үнэн бодит мэдээллийг цаг тухай бүрд нь мэдээлсэн байх;
  2. Тухайн онд хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар хамгийн олон цагийн нийтлэл нэвтрүүлэг, мэдээ мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй байдлаар хүргэсэн байх;
  3. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийг хэрэгжүүлэх талаар тодорхой санаачлага гарган ажилладаг байх;
  4. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хөгжил, оролцооны талаар реклам, сурталчилгаа, нөлөөллийн хөтөлбөр хэрэгжүүлсэн байх;

Хамрах хүрээ

Хэвлэл мэдээллийн салбарын байгууллагууд: Телевиз, радио,  сонин, сэтгүүл, вэб сайт,

“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл, мэдээллийн байгуулага”-д нэр дэвших хүсэлт болон бүрдүүлэх материалыг 11 дүгээр сарын 26-ны өдрийн 12:00 хүртэл хүлээн авна.

а бүхэн хавсралтаар хүргэж байгаа удирдамжтай танилцаж, удирдамжинд заасан материалыг бүрдүүлж дараах хаягаар хүргүүлнэ үү.

“Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Сүхбаатарын талбай-1, Төв шуудангийн байрны зүүн корпус,

2 давхарт 207 тоот

Харилцах утас: 976-91429600

Удирдамж Copy of Нарийвчилсан шаардлагын хүснэгт цахим шуудан: lkhagvadolgor@cita.gov.mn 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...