УОК хатуу хөл хорио тогтоох талаар хэлэлцээгүй гэж мэлзэв

УОК хуралдаж зарим шийдвэр гаргасан талаар мэдээлэл өглөө. УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Үйл ажиллагааг нь долоо хоногоор хязгаарлаад байсан хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар буюу бүх төрлийн ресторан, кофе шопыг заалаар үйлчлэхийг хязгаарласан хугацааг цаашид дахин 10 хоногоор сунгах шийдвэр гаргалаа. Ингэснээр хоолны захиалгын болон хүргэлтийн үйлчилгээ хийгдэнэ.

Хөл хорио тогтоох асуудлыг Эрүүл мэндийн яамнаас хэлэлцүүлээгүй. Тодорхой хүрээнд хязгаарлалт тогтоох санал гаргасан. Халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгаа тул энэ сарын 25-наас эхлэн бялдаржуулах төв, саун бассейн, фитнессийн үйл ажиллагааг 10 хоног хязгаарлалаа. Мөн хоол үйлдвэрлэл үйлчилгээ хүргэлтээр ажиллах хязгаарлалтын үйл ажиллагааг 10 хоногоор сунгалаа гэв.

УОК-оос хатуу хөл хориог дахин 60 хоногоор тогтоох гэж байгаа талаар цуу яриа нийгмийн сүлжээнд тархаад байсан юм. Харин УОК энэ талаар хэлэлцээгүй гэж мэлзэв. Юутай ч эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргана.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Сэлбэ ухаалаг хотод Кембрижийн хөтөлбөртэй, 1260 хүүхдийн суудалтай сургууль барина

Нийслэлийн Боловсролын газрын ажлын хэсэг 2026 оны 10 дугаар...

Дүүжин тээвэрт Францын “Bureau Veritas” групп хөндлөнгийн инженерингийн аудит хийнэ

Дүүжин замын тээврийн төслийн хүрээнд системийн аюулгүй, найдвартай ажиллагааг...

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...