50-60 насны ахмадуудыг вакцинжуулж эхэлнэ

Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын талаар ЭМЯны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр “Дархлаажуулалтын ажил амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 48,265 хүн вакцинжуулалтад хамрагджээ. Энэ эрчээрээ үргэлжилбэл хурдан хугацаанд иргэдээ вакцинжуулах дүр зураг харагдаж байна.

Японы Засгийн газрын тусламжаар нэг сая хүнээ вакцинжуулахаар болсон. Ингэснээр Монгол Улс хүн амаа дархлаажуулах вакцины нөөцөд санаа зовох асуудал нэлээд багасгах боломжтой боллоо” хэмээн ярив. Үргэлжлүүлэн “Бид энэ долоо хоногт багтаж 75,000 хүнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Одоогоор шуурхай арга хэмжээний баг, эмч мэргэжилтнүүдээс гадна үйл ажиллагаа нь тасалдаж болохгүй ААНүүдийн болон худалдааны байгууллагын ажилтнуудыг хамруулж буй.

Боловсролын байгууллагын багш, ажилчдыг вакцинжуулах ажил хийгдэж эхэлж байна. Дараа нь өндөр настай иргэдээ дархлаажуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Ингэхдээ эхний ээлжид шууд өндөр настайгаас нь эхлэхгүй. Вакцинд хамрагдах ахмадуудыг 50-60 гэх мэтээр насны эрэмбээр нь хуваарилсан. Хуваарийн дагуу тэдгээр иргэдээ эхэлж дархлаажуулна ” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно

Арьс, шир, ноос, ноолуур, адууны дэл, сүүл, сэв, хялгас...

Ц.Сандаг-Очир: “COP17” байгууламжийг энэ сарын 15-нд НҮБ-ын хамгаалалтад хүлээлгэж өгнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Байгаль орчин,...

Д.Ихбаяр: Суррон, скүүтер, мопедын хөдөлгөөнд хязгаарлалт хийж, шалгалтыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) ээлжит хуралдааныг хааж НИТХ-ын...