Коронавирусний халдвараас сэргийлэхийн тулд гар утсаа хэрхэн цэвэрлэх ёстой вэ?

Гар утасны гадаргуу ариун цэврийн суултуураас  дахин илүү бохир байдаг гэсэн судалгааны дүн  бий. Мөн мэргэжилтнүүдийн хэлснээр коронавирус хатуу гадаргуу дээр гурав хүртэлх хоног амьдрах чадвартай аж.  Коронавирусний халдвар дэгдэж хүн бүр ариун цэврийг сайтар сахих ёстой болсон энэ үед байнга гартаа барьж, хүрэлцэж байдаг  гар утсаа хэрхэн цэвэрлэх талаар хэн бүхэн  анхаарах  ёстой болоод байна. Тэгвэл “Apple” компани гар  утсаа хэрэн цэвэрлэх талаар  дараах зөвлөмжийг гаргажээ.

70 хувийн спирттэй даавуу, спирттэй нойтон салфетка ашигла 

Аптекуудад зарагддаг 70 хувийн денатурат спиртээр гар  утсаа цэвэрлэж болно.  Гэхдээ зөөлөн, үс ноос үлдээхгүй цэвэр хөвөн даавуу ашигла. Ширүүн  даавуугаар  арчих, хэт чанга үрж арчих нь дэлгэцийг зурах , гэмтээх  аюултайг санаарай.  Мөн цаасан  сальфетка битгий ашиглаарай. Цэнэглэгчний хэсэг, сим орох хэсэг гэх мэт  ус нэвтэрч болох утасны хэсгүүдэд огтхон ч  шингэн спиртээ  нэвтрүүлж болохгүй. Эсвэл зориулалтын спирттэй цэвэрлэгч нойтон сальфетка ашиглаж гар утасныхаа гадаргууг  цэвэрлэж болно. Спиртээр цэвэрлэхэд гадаргуу дээрх бактерийн 99  хувь нь устдаг байна.

Анхаарах зүйлс:

  1. Гар утсаа цэвэрлэхдээ заавал унтрааж байгаад цэвэрлээрэй.
  2. Утас руугаа элдэв цэвэрлэгчийг шууд шүршиж хэрхэвч болохгүй
  3. Близна гэх мэт зориулалтын бус цэвэрлэгээний бодис ашиглаж болохгүй.
  4. Хүмүүс дундажаар өдөрт 2600 удаа гар утсандаа хүрэлцдэг гэсэн судалгаа гарсан  байдаг. Утсандаа хүрэхээс өмнө гараа заавал  угаа. Гар  утсандаа аль болох цөөн хүрэх, хүрэх  бүртээ өмнө нь гараа  угаасан байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн  гараа  угаасан  л бол гар утсаа мөн  тэр даруйд цэвэрлэж ашиглахыг зөвлөж байна.
  5. Утасныхаа гэрийг тогтмол цэвэрлэ. Хэрэв  угааж болдог гэр бол байдал харьцангуй амархан. Аяга тавгаа угаадаг шигээ  л угаалтууртаа утасны гэрээ өдөр  хоёр  удаа угаагаарай. Бактерийн  эсрэг  саван,  угаалгын шингэн  зэргийг ашиглаж болно. Угааж болдоггүй гэр  бол гар утасны гадаргуу цэвэрлэсэн шигээ спирт зөөлөн даавуунд шингээж, эсвэл спирттэй нойтон сальфеткаар цэвэрлээрэй.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...