Асуумж судалгаа бөглүүлэх тул товчоод дээр хөдөлгөөний ачаалал нэмэгдэж болзошгүй

Улын онцгой комиссоос гуравдугаар сарын 10-16-ны 07:00 цаг хүртэлх хүртэл Улаанбаатар хотоос болон орон нутгаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлах шийд гаргасан. Уг шийдвэрийн дагуу маргааш өглөө 07  цагт зорчих хөдөлгөөний хязгаарлалт дуусаж буй бөгөөд  сунгах эсэх тал  дээр хүмүүс хариу хүлээж байсан. Тэгвэл Улсын онцгой комисс өнөөдөр уг хязгаарлалтыг сунгахгүй, маргааш өглөө 07 цагаас хөдөлгөөн нээнэ гэж мэдээллээ.

Өмнө нь сар шинийн  баярын дараа Улаанбаатар хот  болон орон нутгаас гарах орох хөдөлгөөний хязгаарлалт дуусч зорчих хөдөлгөөн нээсэн өглөө товчоод дээр маш урт дараалал үүсч байсан. Иймээс Улсын онцгой комиссоос эрт очиж товчоод дээр дугаар үүсгэх, цаг, зам товчлох гээд албан  бус замаар зорчиж хүндрэл үүсгэхгүй байхыг онцгойлон хүслээ. Шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдээр нэвтрэх зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар судалгаа авах үйл ажиллагаа зохион байгуулах тул мэдээж тухайн хэсгүүдэд хөдөлгөөний ачаалал, хүлээгдэл бий болно. Иймээс орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...