12 жилийн өмнө коронавирусийг зөгнөсөн зохиолч хэн бэ?

АНУ-ын зөн билэгтэн Силвиа Браун 12 жилийн өмнө буюу 2008  онд коронавирусний халдвар дэлхийд аюул дэгдээхийг зөгнөсөн талаар гадаадын зарим сайтаар шуугиж байна.  Силвиа 2008 онд “Дэлхийн төгсгөлийн талаарх зөн таамаглалууд” нэртэй ном гаргасан  бөгөөд уг  номондоо 2020 онд уушиг болон амьсгалын замд ноцтой хүндрэл  өгөх  халдварт өвчин дэлхий даяар  тархана. Тэр өвчин гэнэт гарсан шигээ гэнэт л алга болно. Гэвч 10  жилийн дараа буюу 2030 онд дахин дэгдэж үүний дараа бүрмөсөн алга болно гэж зөгнөж бичсэн байна.

Түүний номон дахь энэ хэсгийг Ким Кардашиан твиттертээ жиргэснээр Силвиагийн коронавирусны талаарх зөгнөл олонд тарсан юм. Силвиа нь АНУ-ын Миссури мужийн Канзас хотод 1936 онд мэндсэлсэн бөгөөд  2013  онд нас барсан ажээ. Тэрээр 1992 онд хулгайн хэргээр ял  авч байсан бөгөөд мөн алга болсон хүүхдүүд, хүмүүсийн талаарх түүний таамаг нь / үхсэн гэх хүмүүс хожим амьд олдсон зэрэг/ хожим зөрснөөс нэлээд  шүүмжлэл авч байсан зөн  билэгтэн юм. Гэхдээ түүнийг шүүмжлэх хүмүүс олон байсан ч  түүнийг шүтдэг биширдэг хүмүүс ч мөн  дутахгүй олон байжээ.

Тэрээр Ларри Кингийн шоунд хүртэл оролцож  явсан АНУ-ын алдартай зөн билэгтэн байв. Түүний  Арнолд Шварцнеггер  амбан захирагч болно, АНУ-д шуугиан тарьсан, бяцхан  мисс Жон Бенет Рамсигийн хэрэг хэзээ ч шийдэгдэхгүй өнгөрнө, Мадонна  өөр  эрээс дахин нэг хүүхэдтэй болно зэрэг зөгнөлүүд нь  биелж байжээ.

Тэрээр  өөрийгөө 88 нас насална гэж хэлж байсан ч 77  насандаа өөд болсон байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...