Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийг тэглэх тухай шийдвэр гаргасныг мэдэгдсэний дагуу Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2020 оны нэгдүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар энэ сарын 1-ний өдрөөс эхлэн тэтгэврийн зээл нэмж олгохыг зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг бүх арилжааны банкуудад мэдэгджээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгыг мэдэгдэл хийхийн өмнө Монгол Улсын хэмжээнд 230 мянга гаруй ахмад тэтгэврийн зээл авсан гэх мэдээлэл бий. Нийтдээ 700 гаруй тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкнаас авсан. Ингэхдээ нийт тэтгэвэр авагчдын 91.8 хувь нь Хаан банк болон Төрийн банкаар үйлчлүүлдэг гэсэн судалгаа бий.
Тэтгэвэр угаасаа мапаантай тогтоогдож байгаа. 10 жилийн өмнөхтэй адил албан тушаал хашиж байгаад өнөөдөр тэтгэвэр тогтоолгож байгаа хүн өмнөх хүнээсээ бараг дахин илүү тогтоогдож, өмнөх нь хохирч байгаа. Үүнийг л тэтгэвэрийн зөрүү гээд байгаа юм шүү дээ. Заа тэгээд тэтгэвэрийн зээлийг тэглэлээ гэнэ. Зарим хүмүүс тэтгэвэрийн зээлээрээ машин хүтэл аваад уначихсан байгаа гэж байна. 400000 төгрөгний тэтэгэвэртэй 2 хүний нэг нь авч байгаа тэтгэвэртэй захирагдаж өр зээл тавихгүй бас ч гэж гар хөдөлгөж бага ч гэсэн хөдөлмөр эрхлэж болгоод байхад нөгөө нэг нь өр тавьж, буруу зөрүү зарцуулж банканд өр тавьдаг жишээ захаасаа бий. Тэгвэл энэ хоёрын алийг нь төр харж үзэх ёстой вэ? Нөгөө талаар татварын мөнгийг ингэж үрэлгэн зарцуулж болох уу? Өөрийнхөө халааснаас гаргаж байгаа юм шиг ингэж хандаж боломгүй. Ерөөсөө энэ халамжаа 1-2 жил тэвчээд дээр нь авилгачдын авсан мөнгийг буцааж олж авах нь хамгийн үр дүнтэй мэтээ. Гэтэл энэ ажил сураггүй. УИХ-ын гишүүн болох, төрд өндөр алба хаших нь баяжих хөлжих суурь мэт ойлголт бий болон хэрэгжиж байгааг таслах зогсоох аавын хүү, ээжийн охиныг байна уу?